Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 16-нд ардын их хурлын ордонд цахим хэлбэрээр Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын Олон улсын бизнес эрхлэгчдийн тусгай яриа хэлэлцээнд оролцон үг хэлсэн бөгөөд бизнес эрхлэгчтэй санал бодлоо солилцлоо. Дэлхийн эдийн засгийн формын ерөнхийлөгч Клаус Шваб уг арга хэмжээг даргалсан бөгөөд 40 гаруй орны 400 гаруй бизнесменүүд оролцсон байна.
Ли Кэчян:
- Хятад улс талуудтай цар тахлын эсрэг хамтран ажиллан, нийлүүлэлтийн сүлжээг саадгүй байлгахыг батлан, худалдааны хөрөнгө оруулалт хийхэд хялбар дөхөм үзүүлэх байдлыг дээшлүүлж, мөн олон улсын макро бодлогын зохицуулалтыг эрчимжүүлж, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд дэмжлэг үзүүлэх болно гэж хэллээ.
Тэрээр он гарснаас хойш Хятадын эдийн засаг ерөнхийдөө тогтвортой сэргэлтийг хадгалж байгаа ч шинэ сорилтод учраад байна. Бид гадаадад нээлттэй байдлаа илүү өргөтгөж, олон улсын хамтын ажиллагааг ахиулж, зах зээлдсэн, хуульчилсан олон улсын бизнесийн орчныг би болгон, төрөл бүрийн зах зээлийн цогцод эрх тэгш хандан, оюуны өмчийг хамгаалах болно. Дэлхийн орнуудын аж ахуйн нэгж Хятадад хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэхийг урьж байна гэж илэрхийлэв.
