● Ази-Номхон дайлайн түншлэлийн харилцааг хүчтэй гүнзгийрүүлнэ. Бээжингийн хөтөлбөр: “Харилцан уялдаа холбоотой, шинийг эрэлхийлсэн Ази-Номхон далайн бүс нутгийг бий болгох, АПЕК-ийн удирдагчдын тунхаглал” болон “Ирээдүйн Ази-Номхон далайн түншлэлийн харилцааг хамтдаа байгуулах, АПЕК байгуулагдсан 25 жилийн ойн мэдэгдэл” хэмээх хоёр баримт бичиг нь АПЕК–ийн хамтын ажиллагааны хөгжлийн чиг хандлага, арга хэмжээ, зорилтыг нэг алхам тодорхойлсон байна.
● Бүс нутгийн эдийн засгийн интеграцийг түлхүү ахиулан, Ази-Номхон далайн чөлөөт худалдааны бүсийн үйл явцыг эхлүүлнэ. “АПЕК буюу Ази-Номхон далайн чөлөөт худалдааны бүс байгуулах маршрут”-ыг баталсан. Энэ нь Ази-Номхон далайн чөлөөт бүсийг албан ёсоор эхлүүлснийг харуулж байна.
● Олон улсын өртөгийн нийлүүлэлтийн гинжин хилхээ, ур чадварыг байгуулах зэрэг салбарын гол болох хамтын ажиллагааны санаачилгыг баталсан.
● Олон талт худалдааны тогтолцоог баримтлан, Дохагийн дугуй ширээний хэлэлцээрийг эрт дуусгахыг хичээнэ.
● Шинэчлэл болон өөрчлөлтийн алхааг гүнзгийрүүлнэ. “АПЕК-ийн хөгжлийн өөрчлөлтийн шинийг эрэлхийлэх болон хамтын зорилгоо нэмэгдүүлэх”-ийг баталсан аж.
● Хамтдаа эрэл хайгуул хийн өөрийн бодит хөгжлийн зам болон хэв маягт нийцүүлж, харилцан солилцох, харилцан сурахыг гүнзгийрүүлнэ.
● Цогц дэд бүтэц болон харилцан холболтыг байгуулахыг гүнзгийрүүлнэ. “АПЕК-ийн харилцан холболтын зураг төсөл” баталсан бөгөөд энэ нь онц чухал баримт бичиг аж.
● Дэд бүтцийн хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр ажил хэрэгч хамтын ажиллагааг өртгөтгөнө. Хил дамнасан боловсрол, бизнес аялал жуулчлалын виз, хил дамнасан аялал жуулчлал зэрэг шинэ санаачилгыг хэрэгжүүлнэ.
● Том хэмжээний тахал, терроризм, байгалийн гамшиг, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон улсын тулгамдсан асуудлуудын эсрэг хамтран ажиллана.
