"Чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах явцад хөгжлийн бэрхшээлтэй нэг ч хүнийг орхигдуулж болохгүй" гэсэн гол уриан дор хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах үйл ажиллагаа шат ахиж байна.
Хятадын албаны тоо баримтад харуулснаар, өдгөө албан ёсоор бүртгүүлсэн ядуу буурай хүн амын дотор хөгжлийн бэрхшээлтэй хүн 2.81 сая буюу 10 хувьд хүрч байгаа нь ядууралтай тэмцэх ажлын гол тал болжээ.
Хятадын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн буяны сан "Таны дэргэд хамтдаа урагшилъя" сэдэвт нийтийн халамжийн явган алхах арга хэмжээ 20-ны өдөр Бээжин хотноо зохион байгуулж, нийгмийн олон салбарынхан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн гэр бүлийнхнийг урьж оролцуулан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нь нийгмийн том гэр бүлийн эрх тэгш бүрэлдэхүүн гэдгийг онцлов. Сайн дурынхан мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст сэтгэл зүйн зөвлөгөө тусламж өгсөн байна.
