
Хятадын Олон улсын импортын III экспо удахгүй Шанхайд нээгдэх гэж байна. Шинжээчдийн үзэж буйгаар ганц талт үзэл, худалдааг ивээх үзэл гарч байгаагийн дээр цар тахал хүмүүсийг сэтгэл зовоож байгаа нөхцөлд үзэсгэлэнгийн талбай, цар хүрээ нь тасралтгүй өргөжин тэлж буй энэхүү экспо нь “хахир хүйтэнд бээрч байгаа олон улсын худалдаанд асар их дулаан агаар авчирч” байгаа юм байна.
Саяхан НҮБ-ын Худалдаа хөгжлийн чуулганаас “Дэлхийн худалдааны шинэчлэл” улирал тутмын тайлангаа нийтэлж, энэ онд олон улсын худалдаа 7-оос 9 хувиар хумигдах болно. Харин 04-р сард дотоодынхоо тахлын байдлыг үр ашигтай тогтоон барьсан Хятад улсын үйлдвэрлэл, хэрэглээ бүгд хэвийн голидролдоо эргэн орсон байна. Холбогдох тоо баримтын дагуу, гуравдугаар улиралд Хятад улсын ДНБ өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 4.9 хувиар, импорт, экспортын хэмжээ 7.5 хувиар өсөн нэмэгдэж, цар тахлын эсрэг олон улсад яаралтай эд материалын дэмжлэг үзүүлсэн байна. Ялангуяа Хятад улсын импорт мэдэгдэм өсөж, зөвхөн 09-р сард л гэхэд өсөлтийн хэмжээ нь 13.2 хувьд хүрч, элгээрээ хэвтсэн олон улсын худалдааг асар том зах зээлээр хангасан байна гэжээ.
2019 онд Хятадын нийгмийн хэрэглээний жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 4.1 их наяд юанийг давж, өнгөрсөн оныхоосоо 8 хувиар нэмэгдэж, эдийн засгийн өсөлт дэх хэрэглээний гүйцэтгэсэн хувь нэмэр 58 хувьд дөхсөн бөгөөд дараалан зургаан жил эдийн засгийн өсөлтийн хамгийн том хөдөлгөх хүчин болсон байна. Валютын ханшаар тооцоолбол Хятад болон Америкийн хэрэглээний зөрүү 270 тэрбум ам доллар болтол багассан байна. Үүнээс гадна, Хятад улсын хүн ам нь Америк, Европын Холбоо, АСЕАН-ны орнуудын нийт хүн амтай тэнцдэг болохоор асар том дотоод зах зээл, тасралтгүй өсөн нэмэгдсээр байгаа хэрэглээний эрэлт шаардлага нь аль ч аж ахуй нэгжийн хувьд асар том боломж болох юм. Гоо сайхны бүтээгдэхүүнээр жишээлэхэд 2020 оны эхний хагаст “SHISEIDO” компанийн Хятадад хийсэн борлуулалтын хэмжээ 6.49 тэрбум юаньд дөхөж, тус компанийн хамгийн том зах зээл болсон аж.
Түүнчлэн дэлхийн цорын ганц импортоор сэдэвлэсэн үндэсний зэрэглэлийн үзэсгэлэн худалдаа-Хятадын Олон улсын импортын экспо ч олон улсын худалдааны түүхэн дэх томоохон өөрчлөлт шинэчлэл болсон юм.
