ХКН-ын ӨМӨЗО-ы Ордос хотын хороо, захиргаанаас санаачлан зохион байгуулж, Бээжин хотын “Эрэн зууны Ажнай” Олон улсын соёл аялал зуулчлалын ХК хамтран зохион байгуулсан “Ордосын эрч” дөрөв дэх удаагийн олон улсын монгол бөхийн тэмцээн 11 дүгээр сарын 18-нд Өвөр Монголын Ордос хотноо амжилттай зохион байгуулагдлаа.


Энэхүү тэмцээнд Монгол Улсаас Бүрэнтөгс, Батсуурь, Пүрэвдагва, Гончигдамба нарын хориод бөх, Өвөр Монголын Цагаанзаан, Өлзийбаатар, Цэцэнбилэг, Гэгээрэх нарын нийт 256 бөх зодоглосон байна.


Өвөр Монголын Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошууны уугуул, аварга Цагаанзаан тэргүүлж, Өвөр Монголын Улаанхад хотын Баарин баруун хошууны уугуул Гэгээрэх үзүүрлэсэн байна.



Ийнхүү өмнөх гурван удаад тус тус Санжаадамба, Бүрэнтөгс, Пүрэвдагва зэрэг Монгол Улсын бөх тэргүүлж байсан бол энэ удаад анх удаагаа Өвөр Монголын бөх тэргүүн байранд орсноороо онцлог боллоо.


