Сы Чуань мужийн Чэндү-Гүйжөү мужийн Гүйян хот хүрэх өндөр хурдны төмөр замын C6041 галт тэрэг Чэндүгийн төмөр замын зүүн өртөөнөөс мордож, Гүйян хотод хүрэх аж.
Мөн хурдны төмөр зам нь Хятадын баруун бүс нутгийн өндөр хурдны төмөр замын өмнөд хойд хэсгийг холбох чухал холбоос болох юм.
Ингэснээр Хятадын баруун хойд хэсгээс Си Ань, Чэндү, Гүйян, Гуансигаар дамжиж, Хятадын зүүн өмнөд хэсэгт хүрэх болно. Мөн хурдны төмөр зам нь ашиглалтад орсны дараа эхний ээлжид 20 хос галт тэрэг ажиллуулахаар төлөвлөөд байна. Хурдны галт тэрэг нь Мэй Шань хот, Лэ Шань хот, И Бинь хот зэргээр дамжиж, нийт 648 км үргэлжлэх бол 250 км/цаг хурдаар 2 цаг 58 минут зарцуулан Чэндүгээс Гүйянд хүрэх болно.


