Хятад,Латин Америкийн бизнесменүүдийн 15 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт 14-нд Эквадорын баруун өмнөд хэсэгт орших боомт хот болох Гуаяквилын чуулганы төвд нээгдэв.
Эквадорын ерөнхийлөгч Лассо нээлтийн үгэндээ "Латин Америк болон Карибын тэнгисийн орнууд Хятадтай ойр дотно харилцаатай байдаг. 2021 онд Латин Америк, Хятадын хоёр талын худалдаа 450 тэрбум ам.долларт хүрсэн нь Латин Америк,Хятадын харилцааны чухал ач холбогдлыг харуулж байна".
Энэ жилийн дээд хэмжээний уулзалтын сэдэв нь “Цар тахлын дараах сэргэлтийн боломжийг алдалгүй, дэд бүтцээр түншилсэн дэлхий ертөнцийг бүтээн байгуулъя” болох юм. Латин Америк, Хятадын оролцогчид энэ сэдвийн талаар санал бодлоо хуваалцах болно. Мөн хоёр өдрийн чуулганы үеэр зохион байгуулагчид саадгүй худалдаа, санхүүгийн хамтын ажиллагаа, дэд бүтэц, ногоон аж үйлдвэрийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, ногоон торгоны замыг бүтээн байгуулах, дижитал холболтыг байгуулах зэрэг Хятад, Латин Америкийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зэрэг талуудад анхаарал хандуулна.
Хятад, Латин Америкийн бизнесменүүдийн дээд хэмжээний уулзалт нь 2007 онд байгуулагдсан бөгөөд Латин Америкийн орнууд болон Хятад улсад ээлжлэн зохион байгуулагддаг. 14-ний орой болсон төрийн далбааг мандуулах ёслол дээр Бээжин хотын Олон улсын худалдааг дэмжих зөвлөлийн албаны хүмүүс Эквадорын албаны хүмүүсээс төрийн далбааг хүлээн авч, 16-р дээд хэмжээний уулзалтын зохион байгуулагч хот болжээ.
