solongonews
Зун хөгжилтэй сонирхолтой юу хийж болох вэ?
2015-12-28 18:21
Зун цагт үдэш намуунхан болж, өдөр уртасч, цэцэгсийн сайхан үнэр тархаж, хадгалсан хөнгөн даашинзаа гаргах улирал билээ. Залуучуудын маань амралт эхлэчихсэн инээмсэглэл тодруулсан хүмүүс хаа сайгүй байгааг та анзаарсан уу. Энэ зуны жаргалтай өдрүүдийг мартагдашгүй өнгөрөөе.

Хэрвээ та зуны төлөвлөгөөгөө гаргаж амжаагүй бол эдгээр жагсаалтаас санаа аваарай.
Мэдээж Монгол орноороо аялах бол хамгийн сайхан санаа шүү дээ. Монгол орныхоо гайхалтай түүхт дурсгалт газруудаар аялж нүд тайлаад ирэх хэрэгтэй. Байгальтайгаа харьцаж, уусан шингэвэл үнэхээр та биширмээр шүү.
 
Мехенди зуруулаарай. Зарим бүсгүйчүүд мехендигийн талаар дундуур ойлголттой байдаг. Энэхүү шивээсийг хенна будгаар зурдаг бөгөөд энэтхэгээс гаралтай урлаг юм. Хүнд ямар ч хор нөлөөгүй билээ. Хенна будаг нь өөрөө хэсэг хугацааны дараа арилчихдаг учраас үүрд байна гэж санаа зовох хэрэггүй. Энэ бол таны энэ зун заавал хийх зүйлийн нэг болно гэж итгэж байна. Монголд Улаанбаатар их дэлгүүрийн  давхарт хийдэг юм байна.
 
Дэлгүүр хэсэж шинэ зуны даашинз худалдан аваарай. Ганц удаа өөрийгөө баярлуулая л даа, яадаг юм. Авахыг хүсдэг, өмсхийг хүсдэг даашинзаа энэ зуны дотор өөрийн болгож аваарай.


 


Ном уншиж байхаа хэзээ ч мартаж болохгүй. Энэ зун өөртөө хэдэн ширхэг ном уншиж дуусгах амлалт өг. Амлалтандаа заавал хүр. Сонирхолтой, адал явдалтай, шинжлэх ухааны, амьдралын ухааны гээд ямар ч ном болно шүү дээ. Үнэндээ ном унших нь алхах, дуу сонсохоос 2 дахин илүү стресс арилгадаг юм шүү. Өдөрт ганц цагийг боловсролдоо анхаарахад буруудах зүйл огт үгүй.


 


Дугуйн эсвэл морин аялалд яваад үз. Сонирхолтой биш гэж үү? Ялангуяа адал явдал хайгч бусгүйчүүдэд. Гэр бүл найз нөхдөөрөө хамтдаа явж сайхан дурсамж үлдээн цагийг сайхан өнгөрөөх боломж.
 

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл