
Бээжингийн олон улсын загвар дизайны долоо хоног арга хэмжээний хаалтын ёслолын үеэр Сүжөү хотын захиргаатай хамтран зохиож буй "2018 оны Сүжөүгийн олон улсын дизайны долоо хоног" цуврал арга хэмжээ эхэлснийг 10-р сарын 04-нд мэдэгдлээ.

Хэвлэлийн бага хуралд Сүжөүгийн үндэсний түүх соёлын хотыг хамгаалах удирдах хорооны албаны төлөөлөгч, Бээжингийн олон улсын дизайн долоо хоног ХК, холбогдох компанийн төлөөлөгчид "2018 оны Сүжөүгийн олон улсын дизайн долоо хоног" цуврал арга хэмжээг хамтран зохион байгуулах стратегийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ.

Энэхүү арга хэмжээ 2018 оны 11-р сарын 23-наас 27-нд Сүжөү хотын соёл түүхийг хамгаалах Таохуа-Ү бүсэд болох юм байна.
