

Ерөнхий зохион байгуулагчаар БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хороо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Мишээл Экспо компани Дэмжигч байгууллагаар БНХАУ-ын ӨМӨЗО-ы Засгийн газар, БНХАУ-ын олон улсын худалдааг дэмжих хороо хамтран Өвөр Монголын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг 3 дахь жилдээ 07-р сарын 06-өөс 09-ний өдрүүдэд Мишээл Экспо төвд зохион байгуулав.
Энэхүү үзэсгэлэнд Өвөр Монголын 12 аймгийн шилдэг 260 гаруй компаниуд машин,техник тоног төхөөрөмж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн. гэр ахуйн бараа, хувцас, органик хүнсний бүтээгдэхүүн, барилга болон химийн материал, байгаль орчныг хамгаалах бүтээгдэхүүн, хөдөө аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүн, соёлын болон үндэсний онцлог бүхий 1000 гаруй төрлийн бүтээгдэхүүнээр оролцсон байна.
Түүнчлэн энэхүү арга хэмжээний хүрээнд “Монгол Хятадын эдийн засаг, худалдааны форум” нь 07-р сарын 06-нд МҮХАҮТ-д болно.
Хөрш орноосоо туршлага судалж, гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг уг арга хэмжээ олгож байгаагаараа онцлог болж байгаа аж.
