Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 12-р сарын 07-нд Бээжин-Токиогийн 18 дахь форумын нээлтийн ёслол дээр видео хэлбэрээр илтгэл тавьжээ.
Ван И хэлэхдээ “Энэ онд Хятад, Японы дипломат харилцаа тогтоосны 50 жилий ой тохиож байгаа бол ирэх жил Хятад, Японы энх тайван, найрамдлын гэрээнд гарын үсэг зурсны 45 жилийн ой болно. Хятад, Япон хоёр тал харилцан итгэлцэн, улс төрийн амлалтаа тууштай биелүүлэх ёстой. Мөн хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэн, энх тайвнаар зэрэгцэн оршиж, найрсаг харилцаагаа улам бэхжүүлэх ёстой. Зарчим, шударга ёсыг тууштай баримталж, Хятад, Японы харилцааг зөв чиглэлээр урагшлуулж, шинэ цаг эриний шаардлагад нийцсэн Хятад, Японы харилцааг байгуулж, Азийн хөгжилд хамтдаа хувь нэмрээ оруулах ёстой” гэжээ.
