solongonews
Хятадын тогтвортой хөгжлийн хоёр гол хүчин зүйл
2021-12-05 21:52
Хятадын Шямэнь их сургуулийн профессор, Америкийн эрдэмтэн Пань Вэйлянь саяхан Хятадын ТРТ-ийн сэтгүүлчдэд ярилцлага өгөв.

   Тэрээр ярилцлагадаа:

 - Хятад улсын тогтвортой хөгжил дэвшлийн хоёр том зангилааны хүчин зүйл нь “Дээрээс доош”, “Доороос дээш” нэвтэрдэг явдал юм гэж хэллээ.

  Пань Вэйлянь:

- 1976 онд Америкийн агаарын цэргийн томилолтоор Тайваньд хүрсэн. Тайвань бол Хятадын нутаг дэвсгэр гэдгийг ойлголоо. Түүнээс хойш Хятадын түүх соёлд сонирхолтой болж, Хятадын олон нутгаар аялсан юм. Өвөр Монгол зэрэг нутгийн хүмүүсийн амьдрал бүр их сайн байна. Энх тайванд хайртай Хятадын иргэдийн ажилсаг хөдөлмөрч зоригийг нь биширдэг. 1994 онд Төвд, Өвөр Монгол зэрэг нутгаар авто аялал хийхэд зам муу байсан. Одоо тэд хөгжье гэвэл зам тавь хэмээх маш бодитой бодлого хэрэгжүүлж асар их амжилтад хүрч байна. 2019 онд эдгээр нутгаар дахин аялахад эдийн засгийн хөгжил боломжид нь маш их өөрчлөлт гарчээ. Нутгийн намын хорооны дарга нь айл өрх хүртэл бүх байдлаа тодорхой ойлгодог. Хэдий өрхийн хэдэн хүн нь ядуу байдалтай гэх зэргээр дээрээс доошоо нэвтрэн ажиллах удирдагчийг барууных бол ойлгохгүй л дээ. Засгийн газар нь бүх зүйлийг албаар хянаж байна гэж хэлэх байх. Гэхдээ энэ маш үр дүнтэй хариуцлагатай удирдлага юм. Доороос дээш нэвтрэх зам суваг нээлттэй байдаг. Анхан шатны хүмүүс нь бүгд маш хөдөлмөрч, миний нэг найз арван хэдэн настайдаа л анх гутал олж өмсөж байсан бол одоо Хятадын хамгийн баян хүмүүсийн нэг нь болж явна. Ард түмэн нь засгийн газартаа итгэдэг. Амны хаалт зүүхээр жишээлэхэд хүмүүс нь хатуу дэглэмээ сахиж, засгийн газар нь иргэдээ удирдан хүндрэл бэрхшээлийг даван туулна гэдэгт итгэдэг гэж ярьж байлаа.

Найруулагч: ХАНЬ ХУНШЯ
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл