solongonews
Түр хугацааны лаборатори байгуулан иргэдэд PCR шинжилгээ хийж байна
2021-09-15 16:38
Түр хугацааны лаборатори байгуулан иргэдэд PCR шинжилгээ хийж байна.

Фүжянь мужийн Шяньюөү шянь сүүлийн хэдэн өдрийн өвчин халдварын нөхцөл байдалтай холбогдуулан 09-р сарын 14-ний өдрөөс эхлэн иргэдийг хоёр дахь ээлжийн PCR шинжилгээнд хамруулж байна. Одоогоор Шяньюөү шяний спортын ордонд байрлах PCR шинжилгээ хийх цэгт гурван түр хугацааны лаборатори байгуулан ашиглалтад оруулсан байна. Тус цэгт 7 түр хугацааны лаборатори, 85 PCR  шинжилгээний багаж хэрэгсэл тохируулахаар төлөвлөж байна. Өдөрт 80 мянгаас 100 мянган PCR шинжилгээг шалгах боломжтой бөгөөд энэ нь хүмүүсийн аюулгүй байдлыг хангахын төлөө юм гэж тус цэгийн ажилтан танилцуулав. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл