solongonews
Гадаадын жуулчид гар утсаар тооцоо хийж болох боллоо
2019-11-12 10:40
Гадаадын жуулчид гар утсаар тооцоо хийж болох болсон байна.

   “Alipay”, “WeChat Pay” зэрэг төлбөр тооцооны системийг БНХАУ-д зорчсон иргэдэд илүү хүртээмжтэй болгоно. Жуулчид Хятадын sim картыг заавал худалдан авах шаардлагагүй болох бөгөөд орон нутгийн банкуудад карт олгох нөхцөлийг хялбаршуулах юм байна.

“Alipay”, “WeChat Pay” төлбөр тооцооны системийн хавсралтууд нь БНХАУ-д өргөн хэрэглэгддэг бөгөөд эдгээр хавсралтыг ашиглахын тулд заавал Хятад sim карт худалдан авч, банканд данс нээх шаардлагатай байсан нь богино хугацаанд тус улсад зорчиж буй хятад хэлээр ярьдаггүй жуулчдад хүндрэлтэй байв.

Үүнтэй холбоотойгоор “Alipay” платформ жуулчдад зориулж аль ч орны утасны дугаараар холбогдох боломжтой тусгай хавсралт бүтээсэн байна. Жуулчид энэхүү шинэ үйлчилгээг 90 хоногийн хугацаанд ашиглах боломжтой. Түүнчлэн “WeChat Pay” платформ хавсралтаа Visa, Mastercard, American Express, Discover, JCB зэрэг картуудад холбогдох боломжтой болгохоор төлөвлөж байна. 

 

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Бээжингийн Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл