Ван И зургаан орны гадаад хэргийн сайд нарын видео хурлыг хөтөлнө
2021-04-27 16:48
Ван И Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах тухай Хятад, Афганистан, Пакистан, Балба, Шри Ланка, Бангладеш зэрэг зургаан улсын гадаад хэргийн сайд нарын видео хурлыг хөтөлнө.
БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь энэ сарын 26-ны өдөр Хятад, Афганистан, Пакистан, Балба, Шри Ланка, Бангладеш зэрэг зургаан улсын гадаад хэргийн сайд нарын уушгины хатгалгааны Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах тухай видео хурал 04-р сарын 27-нд болох бөгөөд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И хурлыг даргалан явуулна гэж мэдэгджээ. Гадаад хэргийн зургаан сайд цар тахлын эсрэг тэмцлийн талаарх зөвшилцлийг нэгтгэх, цар тахлын эсрэг ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг дэмжих зэрэг сэдвээр санал бодлоо солилцох болно.
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх
