solongonews
“Компанийн дэмжлэгт бөх”-ийн гэрээ байгуулах ёслол болов
2018-05-08 21:22
Бөх Цэлгэр хамгийн анхны “Компанийн дэмжлэгт бөх” боллоо.

Өвөр Монголын Таван мөс арилжаа худалдааны ХХК-ийн “Компанийн дэмжлэгт бөх”-ийн гэрээ байгуулах ёслол 05-р сарын 08-ны өдрийн үдээс өмнө Хөххотын Буман хайрхан зочид буудалд болов.

Ёслолд ӨМӨЗО-ы Спортын ерөнхий газар, Өвөр Монголын Бөхийн холбоо, Өвөр Монголын Дэлхийн маягийн бөхийн холбоо, Шулуун хөх хошууны холбогдох хүмүүс оролцсон байна.

Өвөр Монголын Таван мөс арилжаа худалдааны ХХК болон Шулуун хөх хошууны залуу зангиат бөх Цэлгэр нар “Компанийн дэмжлэгт бөх”-ийн гэрээ байгуулах ёслол амжилт төгс явагдав.

Тус үйл ажиллагаа нь Өвөр Монголд компанийн дэмжлэгт бөх байгаагүй түүхийг эцэслүүлснээр барахгүй Өвөр Монголын Таван мөс арилжаа худалдааны ХХК-иас монгол бөхийн үйлсэд нэг мөрийн хүч чадлаа өргөж, олон олон аж ахуйн гэж болон компанид үлгэр дууриал болж чадсан байна.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонон
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл