solongonews
Хурдан морины 400 метрийн шийдвэрт уралдаан боллоо
2016-08-24 07:49
Хурдан морины 400 метрийн шийдвэрт уралдаан боллоо.

        Гурав дахь удаагийн Ордосын Олон улсын наадмын нэг хэсэг болох морин уралдаан 8 дугаар сарын 23-ны өдрөөс Эзэн хороо хошууны морин уралдааны талбайд боллоо.

        Тухайн өдрийн үдээс өмнө  1.4 метрээс нам жороо морины 400 метрийн бэлтгэл уралдаан таван талбайд хуваан явуулжээ. Мөн 1.4 метрээс нам биетэй хурдан морины 400 метрийн шийдвэрт уралдаан боллоо.

1.4 метрээс нам биетэй хурдан морины 400 метрийн шийдвэрт уралдаанд 9 төлөөлөгчийн багийн 23 хурдан хүлэг оролцож, Эрээн хотын Дүн Цэцэнцогтын унасан солир од хүлэг түрүүлж, Эрээн хотын Бишрэлтийн унасан Дэн Лүн хүлэг хоёрдугаарт, Эзэн хороо хошууны Чэнь Дэлхийн унасан Фү Ан хүлэг гуравдугаарт орсон байна.

Гурав дахь удаагийн Ордосын Олон улсын наадмын хугацаанд морины уралдаан 23-ны өдрөөс 26-ны өдрүүдэд дөрвөн болох бол өдөр бүр жороо морины бүх  төрлийн бэлтгэл уралдаан болон хурдан морины бүх төрлийн шийдвэрт уралдааныг тогтоожээ. 26-ны өдөр жороо морины бүх төрлийн шийдвэрт уралдааныг явуулах юм байна.

Найруулагч: Чүнь Янь
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл