solongonews
Хүн, машины саадгүй харилцаа
2018-12-01 22:02
Уншдаг програм ашиглан мэдээ мэдээлэл, өгүүллэг, тууж, роман сонсох нь хүмүүсийн өдөр тутмын хэрэглээний нэгэн төрөл болжээ.

Гэвч програмаар уншуулах нь сэтгэлийн хувьд дутмаг. Энэ удаагийн дэлхийн интернетийн их хурлаар хэл яриаг нэгтгэсэн програм нь энэхүү асуудлыг шийдвэрлэжээ.

Сөүгөү компанийн үзэсгэлэнгийн хэсэгт “Хиймэл оюун ухаанаар бүтээсэн нэвтрүүлэгч” нь хүмүүсийн анхаарлыг татаж чадсан байна. Том дэлгэцээр нэвтрүүлэгч нь өөрийгөө танилцуулж байгаа бөгөөд танилцуулга дундаа нүүр царай, нүд хөмсөг, уруул ам нь хүртэл үнэхээр хүнтэй адилхан үйл хөдлөл үзүүлэн.

“Хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн нэвтрүүлэгч” нь яаж бий болсон бэ? Сөүгөү компанийн гүйцэтгэх захирал Жөү Шяочуань танилцуулахдаа, “Хиймэл оюун ухаанаар бүтээсэн нэвтрүүлэгч” нь Сөүгөү компанийн хиймэл оюун ухааны гол болох мэргэжил “Сөүгөү хөрөг”-ийн нэгэн практик болно. Нэвтрүүлэгч нэгэн хэсэг мэдээлэл нэвтрүүлж буй бичлэг хийж түүнийг “Сөүгөү хөрөг” мэргэжлээр дамжин хүний дүр төрх болон хэл яриа, үйл хөдлөл зэргийг нь хадгалан авч, дахин хиймэл оюун ухаанаар дамжин колони нэвтрүүлэгчийг бүтээж, дээр тус үйл хөдлөлүүдийг илрүүлдэг. Хэрэглэгч зөвхөн үг үсгээ тус “Хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн нэвтрүүлэгч”-д өгвөл колони нэвтрүүлэгч алдаагүй  хүн шиг уншдаг  байна.

Куайшөү технологийн компанийн үзэсгэлэнгийн хэсэгт хүмүүс дугаарлан. Энэ нь хүнийг “Дэлхий дээрх өөр нэгэн би”-г бүтээдэг програм байжээ. Хэрэглэгч дэлгэцийн өмнө зогсож зураг авхуулах даруулыг 3 секунд дарсны дараа дэлгэцэн дээр тус хүний дүрс илэрдэг бөгөөд чи өөр нийгэмд очиж ажиллаж амьдарч буй бичлэг илэрдэг байна.

Нэгэн хэрэглэгч өөрийнхөө өөр орчинд байгаа дүр төрхөө үзээд тоохгүй болохоор ажилтнаас “Та инээгээд үз дээ, өөр нэг та гарч ирэх болно” гэжээ. Тэгээд тэр хэрэглэгч инээж буй зургаа автал  нэгэн царайлаг охин гараад ирсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр тус програм нь том дата, хүний нүүрийг уншин таних, өвөрмөц онцлогийг хайх зэрэг мэргэжлийн үр бүтээлээр өндөр аж. Хэрэглэгч өөрийн бичлэгээ Куайшөү дээр оруулсны дараа тэр нь бичлэг дундаас нас жил, хүйс ялгал, нүүрний хөдлөл, дүр төрх зэрэг мэдээллийг авч тус үйлдлийг  бүтээдэг байна.

Тус машин нь хүний нүүр царайн үйл хөдлөлийг танин эзэмшиж хүний сэтгэлийн үйл хөдлөлийг тааж мэддэг байна. Энэ нь Wntime компанийн хүний нүүр царайн үйл хөдлөлийг ялган таньж тус бүтээл нь хүмүүсийн анхааралд хүрсэн бөгөөд энэ нь зөвхөн нүүр царайг уншдаг биш, хүний нүүр царайн үйл хөдлөл зэргээс хүний сэтгэлийг таадаг байна. Wntime компанийн ТУЗ-ийн дарга Чю Жюнь хэлэхдээ, бид энгийн камер болон зурагтыг ашиглан хүмүүсийн мэдээллийг авч түүн дундаас уурлах, баярлах, айх, цочих зэрэг үйл хөдлөл, сэтгэлгээг ялган таньж чаддаг гэжээ.

Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : www.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл