
Хятад улс жилдээ 30 сая му газарт /2 сая га/ 2 триллион юаний өртөгтэй тарвас тариалдаг. Энэ нь тус улс тарвас хураалт болон хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлэгч гэсэн үзүүлэлтийг харуулж байгаа юм.
НҮБ-ын Хоол хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээлснээр Хятад улс 2018 онд 79 сая тонн тарвас хурааж, импорт, экспортын хэмжээ тус бүр ихээхэн нэмэгдсэн байна. Өнгөрсөн онд хятад хүмүүс 70 сая тонн тарвас хэрэглэсэн бөгөөд энэ нь нэг хүнд оногдох хэмжээ нь 50 кг нэмэгдсэн гэдгийг харуулж байна. Тус үзүүлэлт цаашид энэ хэвээр үргэлжилвэл 2020 он гэхэд Хятадын тарвасны ургац хураан авалт 81.8 саяд хүрнэ гэж мэргэжилтнүүд тооцоолж байгаа юм. Зургаадугаар сараас хойш тарвасны үнэ ихээхэн унадаг бөгөөд зуны халуун өдрүүдэд хамгийн хямд өртөгтэй, хамгийн амттай жимсний нэг нь тарвас байдаг.
