
ЮНЕСКО 1999 оноос хойш жил бүрийн гуравдугаар сарын 21-нийг "Дэлхийн яруу найргийн өдөр" болгон тэмдэглэдэг билээ. Яруу найраг бол хэлний эрх чөлөөт байдлын хамгийн төгс илэрхийллийн нэг. Аливаа ард түмний “Соёлын толбо” онцлог яруу найргаар илэрхийлэгддэг бөгөөд яруу найраг бүтээлч сэтгэлгээний эрч хүчийг агуулж тасралтгүй шинчилэгдэн хөгждөг жамтай. Энэ өдрийг тэмдэглэх үеэр ЮНЕСКО яруу найргийн үнэт зүйлсийг дэмжин сурталчлахыг чухалчилдаг. Учир нь яруу найраг бол зөвхөн хоосон мөрөөдөлийн ертөнцөд хийх аялал биш, харин хувь хүний сэтгэлийн хөдөлгөөн, хүсэл эрмэлзэл, итгэл үнэмшилийг илэрхийлж байдаг. Яруу найраг бол хүн төрөлхтөнд хүсэл мөрөөдөл, сүсэг бишрэлээ илэрхийлэх хамгийн хүчтэй хэлбэр төдийгүй сайн сайхны төлөө дэлхий ертөнцийг өөрчлөхийг уриалдаг.
ЮНЕСКО-ын дэлхийн дурсамж хөтөлбөрт шүлэг яруу найргийн баримтат өвүүдийг бүртгэн авч хадгалдаг бол хүн төрөлхийтний соёлын биет бус соёлын өвийн жагсаалтад мөн шүлэг яруу найргийн бүтээлийг бүртгэн авдаг байна.
