
2021 оны Хятадын академичийн нэмэлт сонгуулийн дүнг 11-р сарын 18-нд албан ёсоор зарласан бол Хятадын Шинжлэх Ухааны Академийн академичаар 65 хүн, Хятадын Инженерийн Академийн академичаар 84 хүн сонгогдсон байна.
2021 онд Хятадын Шинжлэх ухааны академийн академичаар 65 хүн сонгогдсон бөгөөд үүнд 5 нь эмэгтэй эрдэмтэн юм. Тэдний дундаж нас 57.4, хамгийн залуу нь 45-тай, хамгийн ахмад нь 68-тай юм байна.
Математик, физикийн тэнхимд: 12
Химийн тэнхимд: 11
Амьдралын тухай шинжлэх ухаан, анагаах ухааны тэнхимд: 10
Газарзүйн тэнхимд: 9
Мэдээллийн технологийн шинжлэх ухааны тэнхимд: 10
Технологийн шинжлэх ухааны тэнхимд: 13
2021 онд Хятадын Инженерийн Академийн академичаар шинээр 84 хүн сонгогдсоны дотор 6 эмэгтэй эрдэмтэн багтжээ. Шинээр сонгогдсон академичдын дундаж нас 58, хамгийн залуу нь 51-тэй, хамгийн ахмад нь нь 69-тэй юм байна.
Механик, тээврийн инженерийн тэнхимд: 11
Мэдээлэл, электроникийн инженерийн тэнхимд: 10
Хими, металлурги, материалын инженерийн тэнхимд: 8
Эрчим хүч, уул уурхайн инженерийн тэнхимд: 9
Барилга, усан ашиглалтын инженерийн тэнхимд: 10
Байгаль орчин, нэхмэлийн инженерийн тэнхимд: 8
Хөдөө аж ахуйн тэнхимд: 10
Анагаах ухаан, эрүүл ахуйн тэнхимд: 11
Инженерийн менежментийн тэнхимд: 7
Нэмж дурдахад, 2021 онд Хятадын Шинжлэх Ухааны Академи 11 орны 25 эрдэмтнийг академичаар сонгож, Хятадын Инженерийн академи гадаадын 20 эрдэмтнийг академичаар шинээр сонгожээ. Энэхүү нэмэлт сонгуулийн дараа Хятадын Шинжлэх ухааны академи нийтдээ 989, Хятадын Инженерийн академийн нийт 1082 гишүүнтэй болжээ.
