Өвөр Монголын Нийгмийн шинжлэх ухааны академи, Өвөр Монголын Их Сургууль, Хятад улсын Монгол судлалын нийгэмлэгээс олон улсын эрдэм шинжилгээний судлан ярилцах хурлыг Хөххотод хийв. Энэ удаагийн хурал хоёр өдрийн хугацаатай үргэлжлэх аж.
ӨМӨЗО-ы АТИХ-ын байнгын хорооны орлогч эрхлэгч, Хятад улсын Монгол судлалын нийгэмлэгийн дарга Ү Туань-Ин нээлтийн ёслолд оролцжээ. Мөн ӨМӨЗО-ы орлогч тэргүүлэгч Өүян Шяохүй нээлтийн ёслолд оролцож үг хэлсэн бол Олон улсын монгол судлалын нийгэмлэгийн орлогч тэргүүлэгч, Америкийн Пенсивиниа Их Сургуулийн профессор П.Атүд, Монгол Улсын шинжлэх ухааны академийн академич профессор Л.Болд нар эрдэм шинжилгээний тайлан хийсэн байна.
Эрдэм шинжилгээний хуралд Америк, Монгол, Орос, Франц, Япон зэрэг улс орноос гадна Хятад улсын дотоодын бүх их дээд сургууль, судалгааны байгууллагын 200 гаруй мэргэжилтэн судлаач “Монголчуудын соёл ба орчин үеийн соёл иргэншил” гол сэдвийн хүрээнд үг хэл, утга зохиол, түүх, тал нутгийн соёл зэрэг 4 ангиллаар баг хуваан, санал бодлоо солилцож, судлан ярилцах юм байна.
