solongonews
Олон талт үзэл нь олон улсын нийгэмлэгийн хамтын ашиг сонирхолтой нийцэж байна
2020-11-26 08:49
Олон талт үзэл нь олон улсын нийгэмлэгийн хамтын ашиг сонирхолтой нийцэж байна.

Их Британийн Ерөнхий сайд асан Гордон Браун дэлхийн өмнө нүүрлэж ирсэн өнөөгийн сорилтын өмнө бид бүхэн ямар сонголт хийх тухай ярихад: улс орнуудын хоорондох ашиг сонирхлын уялдаа холбоог өргөтгөж, үүгээр  бат бүх суурь болгон, дэлхийн улс төр, эдийн засгийн өөрчлөлтүүдэд нийтлэг суурь, хувь заяаны хамтын цогц байгуулна гэсэн Хятадын дээд удирдагч Ши Жиньпингийн урт хугацааны турш мөрдсөөр ирсэн үзэл баримтлалтай санал нэгтэй байна гэлээ.

Саяхан 2020 оны "Хятад улсыг ойлгох нь" олон улсын бага хурал Гуанжөү хотод өндөрлөв.  Уг арга хэмжээнд Гордон Браун цахимаар үг хэлж, Хятадын олон улсын хамтын ажиллагааны талаарх хүчин зүтгэлийг үнэлсэн байна. Тэрээр, цар тахал дэлхий нийтэд газар авч байгаа болон эдийн засаг уналтад орж байгаа нөхцөл дор зарим улс орон өөрийн эрх ашгаа л бодолхийлж байгаа нь маш буруу үйлдэл гэлээ.  

Сүүлийн жилүүдэд, АНУ-ын зарим улс төрчид ганц талт үзэл болон худалдааны дээрэнгүй үзэл хэрэгжүүлж,  бусад орны соёл иргэншил, ололт амжилтыг хорон санаагаар гүтгэж, дэлхийн эдийн засгийн эрсдэл, хөгжлийн тогтворгүй байдлыг эрс нэмэгдүүлж, дэлхийн засаглалын системд аюул учруулсан юм. 

Зууны өөрчлөлтүүд нь маш их сорилтуудыг авчирсан билээ. Гэхдээ энх тайван хөгжлийн эрэн үеийн сэдэв өөрчлөгдөөгүй, мөн дэлхийн олон туйлшрал, эдийн засгийн даяаршлын үеийн чиг хандлага  өөрчлөгдөөгүй юм. Олон талт үзэл, чөлөөт худалдаа нь олон улсын нийгэмлэгийн хамтын ашиг сонирхолтой нийцэж байгаа. Үүнтэй холбогдуулан  Хятадын сахин мөрдлөг, их гүрний үүрэг хариуцлагаа ухамсарлан хүлээж байгааг гадаадын улс төрчид эерэгээр үнэлж байна.  

Индонезийн Ерөнхийлөгч асан Мегавати уулзалтын үеэр цахимаар үг хэлэхдээ, цар тахал тархан дэгдэж буй эхний үед бусад орнууд улс орон хоорондох үйл хэргийг зохицуулж байгаа үед Хятад улс Индонезыг багтаасан дэлхийн улс орнуудад туслалцаа дэмжлэг үзүүлж байсан гэлээ. Цар тахал газар авч буй үед Хятад улс бусад оронтой жаргал зовлогоо хамтатгасан нь хүн төрөлтний хувь заяаны хамтын цогцыг бодитоор тайлбарласан хэрэг юм гэжээ.   
10-р сарын 20 хүртэл, Хятад улс дэлхийн 150 улс орон, 7 олон улсын байгуулагд тусламж үзүүлж,  179 тэрбум гаруй маск, 1.73 тэрбум хамгаалалтын хувцас, 543 сая оношлуурыг экспортоор гаргасан юм. Хятадын практик үйл ажиллагаа нь олон улсын цар тахлын эсрэг хамтын ажиллагааг гүнзгийрүүлсэн бөгөөд дээрэнгүй орны учруулсан назгай нөлөөллийг буруулжээ.  

Гадаадын улс төрчдийг гайхшруулсан бас нэгэн зүйл бол цар тахал болон зууны өөрчлөлтийн  өмнө Хятад улсын авсан алсын хараатай бодлого юм. Хятад улс гадаадад нээлттэй байдлаар өөрчлөлт шинэчлэлийг ахиулж, хамтын ажиллагаагаар хөгжлийг дэмжиж байгаа юм. 

Хятад улсын дээд удирдагч Ши Жиньпин Ази-номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны удирдагчдын 27 дахь албан бус уулзалтад цахимаар оролцохдоо, Хятад улс Номхон далайг дамнасан иж бүрэн, дэвшилтэт түншлэлийн хэлэлцээрт нэгдэх талаар идэвхтэй авч үзэх болно гэжээ. Энэ нь Хятад улсын эдийн засгийн даяарчлал,  бүс нутгийн эдийн засгийн интегралчлалыг дэмжсэн чөлөөт худалдааны хэлэлцээрт нээлттэй байр сууриар хандахыг харуулж байна. 

Хятадын саяхан нийтэлсэн "14 дэх таван жилийн төлөвлөгөө"-нд, шинэ хөгжлийн үзэл баримтлал, хөгжлийн үе шат, хөгжлийн тогтолцоог гоцлон тайлбарласан нь гаднынханд Хятад улсын нээлттэй, хамтын ажиллагааны талаар илүү гүнзгий ойлгуулж байгаа юм.  

Ойрын 10 жилийн хугацаанд Хятадын импортын хэмжээ 22 их наяд ам доллароос давах тооцоолол гарч байна. Хятад улс 1.4 тэрбум хүний дотоодын эрэлт хэрэгцээний  асар их нөөц хүчнийг дайчилж, мөн гадаад, дотоодын хос эргэлтийг дэмжиж, Хятадын зах зээлийг дэлхийн зах зээл болгож байгаа юм. ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Норов "Хятад улсыг ойлгох нь" чуулганд хэлсэн шиг, Хятад улс харилцан ашигтай хамтран ажиллах үүднээс гадаадад нээлттэй бодлогыг хэрэгжүүлж байгаа. Хятадын хөгжил нь хүн төрөлтөнд үр өгөөжөө хүртээх болно гэжээ.
Сорилт бэрхшээлтэй нүүрлэн ирэх тусам нэн илүү хамтран ажиллах нь хөгжлийн зүй тогтоол, түүхийн туршлага юм. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН РАДИО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл