solongonews
Монгол Улсын дуу хөгжмийн бүтээлийг албан ёсны эрхтэй нийтлүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
2019-04-17 10:58
Монгол Улсын дуу хөгжмийн бүтээлийг албан ёсны эрхтэй нийтлүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ёслол Хөххотноо боллоо.

Ɵвɵр Монголын "Эзэн софт" компани "Монгол контент" компаниас Монголын хамтлаг дуучид, уран бүтээлчид, эрх эзэмшигчдээс гэрээний дагуу зохиогчийн эрхийг нь албан ёсоор авч, бүтээлийг нь хɵгжмийн стрим үйлчилгээнд нийлүүлэхээр боллоо.

Энэхүү хамтын ажиллагааны санамж бичигт "Монгол контент" компани болон "Эзэн софт" компанийн удирдлагууд 2019 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Өвөр Монголын Хөххотноо гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд "Монгол Контент" компани нь Монголын хамтлаг дуучид, уран бүтээлч тус бүртэй гэрээ байгуулж, бүтээлийг нь албан ёсны зохиогчийн эрхтэйгээр чанарын шаардлага хангасан хɵгжмийн стрим үйлчилгээгээр "Эзэн софт" компанид хүлээлгэн өгөх юм. Харин Ɵвɵр Монголын ард түмэнд "Эгшиг" аппликэйшнээр дамжуулан Монголын уран бүтээлчдийн бүтээлүүдийг хүлээн авах болно.

Цаашид хоёр орны нɵхɵрсɵг найрамдалт харилцааг урлагаар дамжуулан илүү ойртуулахад талууд мөн хамтран ажиллахаар тохиролцлоо.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : ...
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл