Шулуун хөх хошууны Монгол үндэстний бага сургууль Шулуун хөх хошууны номын сантай хамтран “Номтой намар” үйл ажиллагааг саяхан зохион байгуулсан байна. Тус үйл ажиллагааг сургуулийн хүрээнээс гарч хошууны номын сан, Хятадын монгол хэлний төв аялгын үзэсгэлэн, бодисын бус соёлын өвийн үзүүлэнгийн байр, хүүхэд залуучуудын шинжлэх ухаан мэргэжлийн үзүүлэнгийн ордонтой танилцах зэрэг агуулгыг хамруулан зохион байгуулжээ.
Хошууны номын санд номын сангийн ажилтан сурагчдад тэнхимийн үйл ажиллагаа, ном бичгийг хэрхэн хайрлан хамгаалах, хадгалах, төрөл зүйлээр ангилах зэрэг номын сангийн ажлыг танилцуулахын зэрэгцээ багачуудын уншлагын танхимд сонирхсон номыг нь уншуулж, үнэ төлбөргүй ном бэлэглэж, олон номыг сайн уншихыг захиж хэлсэн байна.
Хятад улсын монгол хэлний төв аялгын үзэсгэлэнгийн танхимд Хятад улсын монгол хэл бичгийн нийгэмлэгийн гишүүн, ахмад орчуулагч Чимэг Хятад улсын төв аялгыг тогтоосон явц, хүүхэд багачууд эх хэлээ сайн сурахын үүрэг хариуцлагын тухай товч ярьж өгөн, сурагчид тэмдэглэл хийж авлаа. Бодисын бус соёлын өвийн үзүүлэнгийн байранд сурагчид монгол үндэстний амьдрал үйлдвэрлэл, соёл иргэншилтэй таниулсан бол хүүхэд залуучуудын шинжлэх ухаан мэргэжлийн үзүүлэнгийн ордонд техник мэргэжлийн сонирхолтой төхөөрөмжид урам нь хөвчлөгдөн, шинжлэх ухааны эд хэрэгслийг туршиж үзсэн байна.


