solongonews
”Үзэсгэлэнт Өвөр Монгол” соёл, аялал жуулчлалын сурталчилгааны хурал боллоо
2019-11-26 11:34
”Үзэсгэлэнт Өвөр Монгол” соёл, аялал жуулчлалын сурталчилгааны хурал БНСУ-ын Сөүл хотод боллоо.

ӨМӨЗО-ы Соёл, аялал жуулчлалын танхим санаачлан зохион байгуулсан "Үзэсгэлэнт Өвөр Монгол" соёл, аялал жуулчлалын сурталчилгааны хурал 11-р сарын 25-ны өдөр БНСУ-ын Сөүл хотод боллоо. Тус арга хэмжээ нь Өвөр Монголын соёл, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, уран сайхны тоглолт зэрэг хэлбэрээр явагдаж, Өвөр Монголын соёл, аялал жуулчлалыг сурталчилж, БНСУ-ын олон олон жуулчдыг Өвөр Монголд татаж, Өвөр Монголыг танин мэдэхээр дамжин Өвөр Монголын соёл, аялал жуулчлалын брэндүүдийн улсын гадаад дахь нэр нөлөөг улам бүр нэмэгдүүлж, Өвөр Монгол, БНСУ-ын соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийг бий болгов.

ӨМӨЗО-ы соёл, аялал жуулчлалын танхим Өвөр Монголын урт удаан түүх, үндэстний онцлог шинж, гүн гүнзгий соёлын өв болон аялал жуулчлалын баялаг нөөцийн талд нарийн танилцуулж, мөн талбайд хүрэлцэн ирсэн аялал жуулчлалын салбарын хүмүүст чин сэтгэлийн урилгаа өгч, Өвөр Монголд зочлохыг урив. Соёл, аялал жуулчлалын бүтээгдэхүүн "Буурал түүхийн хүлгийн магтаал" тоглож, өргөн цар хүрээтэй Өвөр Монголын цөлийн амралтын газар болох Бүрээ манхны аялал жуулчлалын үзэсгэлэнт онцлог шинжийг харуулж, Өвөр Монголын үндэстний дуу бүжгийн тоглолт талбайн үзэгчийн халуун алга ташилтыг хүртсэн байна.

Хятад, БНСУ нь бие биенийхээ чухал эх сурвалж улс мөн. Хятадыг зорьж ирсэн БНСУ-ын жуулчид урт хугацааны турш Хятадын гадаад жуулчдын тоогоор тэргүүлж ирсэн бөгөөд Хятад жуулчид олон жилийн турш БНСУ-ын гадаад жуулчдын тоогоор тэргүүлж байв. Одоогоор Хятад, БНСУ-ын нисэх онгоцны солилцоог бэхжүүлж, БНСУ-тай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж өгсөн байна.

Өвөр Монгол нь БНСУ-аас ойрхон байрлана. Сөүл хотоос Бээжин хүрэхэд 4 цаг зарцуулдаг, дамжин өнгөрч Хөххот хүрэхэд ч маш дөхөм болсон. Өвөр Монголын соёл, аялал жуулчлалын танхим ашигтай арга хэмжээ авч хоёр орны соёл болон аялал жуулчлалын салбарын харилцаа, хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлж, БНСУ-ын аялал жуулчлалын ажилтан, хэвлэл мэдээллийн байгууллага болон нийгмийн эл этгээд Өвөр Монголд судалгаа хийх, хамтын ажиллагааны талд хэлэлцэх, хилээр гарж орох, хүлээн авах үйлчилгээ, хамтын ажиллагаа, солилцооны талаар хүчтэй дэмжлэг үзүүлэх болно. БНСУ болон Өвөр Монгол нь аялал жуулчлал, тээврийн салбарын хамтын ажиллагааг идэвхтэй судалж, Өвөр Монгол болон БНСУ-ын тээврийн харилцаа шулуудаж, аялал жуулчлалын компани болон агаарын тээврийн компани БНСУ-аас Өвөр Монгол чиглэлийн  аялал жуулчлалын онгоц түрээслэх ажлыг дэмжиж, Хятад, БНСУ-ын аялал жуулчлалын бизнесийн солилцоо, хамтын ажиллагааны тавцан хангах болно. Хоёр улсын аялал жуулчлалын компаниуд мэдээллийн дэмжлэг үзүүлж, соёл, аялал жуулчлалын чиглэлээр гүнзгий хамтын ажиллагаа өрнүүлж, хөгжлийн боломжийн талд ярилцаж, хамтын ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцэж, ялалт байгуулалтын хамтын ажиллагааны шинэ хуудсыг бичиглэнэ.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Өвөр Монголын Сонин Мэдээний Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл