“Өөрчлөлт нээлтийн дөчин жилийн ойг тэмдэглэх”, “Торгоны зам”-Тэмээн соёл, аялал жуулчлалын III наадмын нээлтийн ёслол 12-р сарын 01-ний өдөр Баяннуур хотын Урадын хойд хошууны Цог-Өндөр сууринд боллоо.

Нээлтийн ёслолд Монгол Улсын Өмнөговь аймгийн зочид төлөөлөгчид, Баяннуур хот болон хотын шууд харьяа байгууллагын холбогдох дарга удирдлага, ах дүү хошуу шяний дарга удирдлагууд морилон саатлаа.

Тэмээчид тэмээн соёлоо хадгалан үлдэх, дэлхийд ховордож байгаа хоёр бөхт тэмээгээ хайрлан хамгаалах, тэмээ уяач малчдад урам өгч, тэмээн сүргээ өсгөхөд зохих хэмжээний хувь нэмэр оруулахад тус наадмын гол зорилго оршиж байгаа билээ.

Наадмын үеэр тэмээний холын зайн болон ойрын зайн уралдаан, тэмээн поло, дээс томох тэмцээн, бурантаг зорох тэмцээн, тэмээн дээрээс харвах, “Ганган хос” шалгаруулах тэмцээн зэрэг өргөн цар хүрээг хамарсан тэмцээн уралдааныг зохион байгуулах юм.

Монгол Улс, Баяннуур хот, Ордос хот, Хөлөнбуйр хот, Бугат хот, Алшаа аймгаас наадмыг зорин ирсэн тэмээчид гурван хоног наадаж, тэмцээн уралдаанаар дамжин туршлага солилцон, соёл уламжлалаа дэлгэрүүлэх болно.

Тэмээн соёлын наадам нь тухайн орон нутгийн соёл, аялал жуулчлалын шинэ нэрийн хуудас болж байгаа билээ.
