solongonews
Хай Наньд болох Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын бэлтгэл ажил хийгдэж байна
2018-03-29 13:19
Хай Наньд болох Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын бэлтгэл ажил хийгдэж байна.

Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2018 оны ээлжит хурлыг 04-р сарын 08-наас 11-нд Хятадын Хайнань мужийн Бө-Ао хотод зохиох гэж байна. 03-р сарын 27-нд сэтгүүлч Бө-Аогийн Азийн чуулга уулзалт хийх газраас сурвалжлан мэдээлснээр, бэлтгэл ажлууд шат дараатай явагдаж, хурлын талбайн бэлтгэл ажлуудыг 04-р сарын 2-нд дуусгах болно гэжээ. 

Холбогдох албаны хүн танилцуулахдаа: Аюулгүй байдлын талаар, өндөр нарийвчлалтай камер угсрах, зам харилцааны талаар, далайн ёроолын туннелыг шинээр байгуулж, зочид төлөөлөгчдийн буудлаас хурлын талбай хүрэх замыг богиносгох, үйлчилгээний талаар, гадаад хэлтэй үйлчлэгчдийн тоог нэмж, англи хэлээр үйлчилгээ үзүүлэх бөгөөд холбогдох байгууллага, их дээд сургуулиас мэргэжлийн 30 орчуулагч урьсан. Төлөөлөгчдийн шаардлагад нийцүүлэн бэлтгэл ажлуудыг сайтар хангаж, төлөөлөгчдөд сэтгэл ханамжтай үйлчилгээ үзүүлэхэд бэлэн болоод байна гэжээ.

Эх сурвалжаас үзвэл, Бө-Аогийн чуулга уулзалтад гадаад дотоодын 2100 орчим сэтгүүлч мэдээлэх үүрэг гүйцэтгэх бөгөөд ноднин жилийн сэтгүүлчдийн тооноос хоёр дахин нэмэгдсэн байна. Сэтгүүлчдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэхийн тулд хэвлэл мэдээллийн төвөө өргөтгөн засаж, нтернет холбоо, хоол хүнсний талаар бүрэн бэлтгэл хангаад байгаа юм байна.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл