Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 03-р сарын 15-нд Ираны Гадаад хэргийн сайд Абдуллахянтай утсаар ярьлаа.
Абдуллахян Хятад улс Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал амжилттай хуралдсанд баяр хүргэж, Ираны цөмийн асуудлаарх бүх талын хэлэлцээрийн хэрэгжилтийг сэргээх тухай хэлэлцээний сүүлийн үеийн ахиц дэвшлийг мэдээлэв. Хятадын тал хэлэлцээнд бүтээлч үүрэг гүйцэтгэсэнд Ираны тал талархал илэрхийлж, Хятадын тал цаашид ч дэмжинэ гэдэгт найдаж байна.
Ван И:
- Хятад улс гэрээг эртхэн хугацаанд сэргээхийг дэмжинэ. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд тустай хүчин чармайлтыг нээлттэй дэмжиж байна. Хятад улс Ираны зүй ёсны санаа зовнилыг ойлгож, Ираны хууль ёсны эрх ашиг сонирхлоо хамгаалахыг дэмжиж, олон улсын эрх зүйн үндэслэлгүй ганц талын хориг арга хэмжээг эсэргүүцэж байна. Олон улсын болон бүс нутгийн байдал хурдтай хөгжиж буйтай холбогдуулан Ираны цөмийн асуудлыг зохицуулах ажлыг бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд тус дэм болгохын тулд Ирантай зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд Хятад улс бэлэн байна.
