solongonews
Бө-Аогийн Азийн чуулган Хятадыг илүү нэг алхам нээлттэй байх дохиог уламжилсан
2021-04-22 16:43
Бө-Аогийн Азийн чуулган Хятадыг илүү нэг алхам нээлттэй байх дохиог уламжилсан.

Дөрөвдүгээр сарын 18-наас 21-ний өдрүүдэд Бө-Аогийн Азийн 2021 оны чуулган Хайнаний Бө-Ао хотод болж өнгөрсөн байна. Гадаадын олон хэвлэл мэдээллийн хэрэгслээр Бө-Аогийн Азийн чуулган нь Хятад улсыг улам нэг алхам нээлттэй болох дохиог уламжилсан гэж мэдээлэв.

Дөрөвдүгээр сарын 18-нд Сингапурын "Lianhe Zaobao" вэбсайтад Бө-Аогийн Азийн 2021 оны чуулган энэ сарын 18-ны өдөр нээлтээ хийлээ. 20 дахь жилтэйгээ золгож буй энэхүү улс төр, бизнес чуулга уулзалт нь цар тахлын дараах эрин үеийн дэлхийн хэв байдлын өөрчлөлтөд голлон анхаарч, олон улсын асуудлаар Хятадын дуу хоолойг тод харуулах болно. Түүнчлэн Бө-Аогийн Азийн форумыг "Хятадын гадаад стратегийг ажиглах цонх" гэж үзэж байгааг онцолжээ.

Блүүмберг 19-ний өдөр мэдээлснээр,Бө-Аогийн Азийн чуулган болж байгаа нь Хятад улс нээлттэй байдлаа улам өргөжүүлнэ гэсэн дохиог дэлхий нийтэд өгч, цар тахлын дараах эрин үед Хятадын засгийн газраас гадаадын хөрөнгө оруулагчдад хаалгаа нээх чин сэтгэлтэй байгааг харууллаа гэв.

Сингапурын "Straits Times" сонинд 20-ны өдөр мэдээлснээр, дэлхийн даяр цар тахал дэгдэж буй нөхцөл байдал дор Хятад улс цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах ажлыг тэргүүлэн, эдийн засгийн хөгжлийг аажмаар сэргээхийн зэрэгцээ ийм өндөр түвшний чуулга зохион байгуулж байгаа нь Хятад улсын нээлттэй байдлын чиг хандлагыг харуулж байна гэжээ.

04 дүгээр сарын 20-ны өдөр Венесуэлийн Телесур телевизээр, "Бүс ба Зам" санаачилга нь Хятад улс олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө ажиллаж байгаагийн тод жишээ юм. Цар тахлын эсрэг олон улсын хамтын ажиллагааны хүрээнд Хятадын компаниуд Индонез, Бразил, АНЭУ, Малайз, Пакистан, Турк зэрэг “Бүс ба Зам” дагуух түнш орнуудтай вакцины хамтарсан үйлдвэрлэл явуулсан. Эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд Хятад улс "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль" болон холбогдох дагалдах журмуудыг бүрэн хэрэгжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтын хандалтын сөрөг жагсаалтыг үргэлжлүүлэн бууруулах болно. Мөн Дэлхийн банкны холбогдох тайланд дурдсанаар 2030 он гэхэд “Бүс ба зам” -ын бүтээн байгуулалтыг хийснээр дэлхийн 7.6 сая хүн туйлын ядуурлаас ангижирч, 32 сая хүн дунд зэрэг ядуурлаас гарах болно гэж мэдээлэв

Брунейн "Борнео бюллетень" ангил хэвлэлийн сонинд, Хятадын "Бүс ба зам" санаачилга нь бүс нутгийн эдийн засгийг сэргээх, эдийн засгийг улам эрүүлжүүлэхэд тусална гэж мэдээлсэн байна.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл