solongonews
Бээжингээс Европ руу шууд чиглэсэн анхны Хятад-Европын галт тэрэг Москва мужид ирлээ
2023-04-04 16:50
Жинпин логистикийн нэгдсэн төвийн Хятад-Европын галт тэрэг (Бээжин-Москва) 04-р сарын 01-нд ОХУ-ын Москва мужийн Белераст төмөр замын өртөөнд ирлээ

    Жинпин логистикийн нэгдсэн төвийн Хятад-Европын галт тэрг (Бээжин-Москва) 04-р сарын 01-нд ОХУ-ын Москва мужийн Белераст төмөр замын өртөөнд ирлээ. Энэ нь Бээжингээс Европ руу шууд явж буй Хятад-Европын анхны галт тэрэг юм.

Хятад-Европ чиглэлийн галт тэрэг 55 чингэлэг барилгын материал, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, хувцас зэрэг барааг бүрэн ачсан ба 03-р сарын 16-нд Бээжин хотын Пингү орон нутгийн төмөр замын Мафан өртөөнөөс хөдөлж, Өвөр Монголын Манжуур боомтоос гаран бүх замыг баруун тийш туулж, Орос орж, 04-р сарын 01-ний өдрийн 18:30 цагт Белерастын төмөр замын өртөөнд хүрч ирэв. Бүх аялал нь ойролцоогоор 9000 километр бөгөөд төлөвлөснөөс хоёр өдрийн өмнө ирэхэд 16 хоног зарцуулдаг.

Белераст ложистикийн төвийн жижүүрийн дарга Александр Шукин:

- Орос, Хятадын төмөр замын тээврийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь хоёр орны харилцаанд чухал ач холбогдолтойн зэрэгцээ энэ нь хоёр орны эдийн засаг, худалдааны харилцааг ойртуулж, хөгжүүлэн, Евразийн эдийн засгийн холбоо болон "Бүс ба зам" санаачилгыг илүү сайн хэрэгжүүлэхэд тус дэм үзүүлэх болно. Цаашид Бээжингээс Хятад-Европын галт тэрэг олноор ирэхийг бид тэсэн ядан хүлээж байна гэж илэрхийллээ.

Москвагаас хойд зүгт 30 километрийн зайд орших Белераст логистикийн төвийг Хятадын Ляонин боомтын групп болон Оросын төмөр зам ХК хамтран барьжээ. Төслийн барилгын ажлыг 2017 онд эхлүүлсэн бөгөөд хоёр тал Москва муж дахь төвлөрсөн шилжүүлэг, агуулахыг нэгтгэсэн олон үйлдэлт олон улсын ложистикийн хамгийн том төв болгохоор төлөвлөж байна.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : Ардын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл