Өвөр Монголын киноны групп, Бүө На киноны салбарын групп хамтран бүтээхээр төлөвлөсөн “Далайн хязгаар бол тал нутаг” киноны нээлтийн ёслол саяхан боллоо. Хятад улсын нэрт жүжигчин Чэнь Баогүө, Ма Сү, дуучин Аянга нар нээлтийн ёслолд оролцон, киноны гол дүрийг бүтээхээр болсон байна.
“Далайн хязгаар бол тал нутаг” кино нь 3000 өнчин хүүхэд Өвөр Монголд ирсэн түүхэн бодит үйл явдалд үндэслэн зохион бүтээж, түүхийн хөшөөн дээр үүрд бичигдсэн 60 жилийн өмнөх сэтгэл хөдөлгөм үйл явдлыг дахин илрүүлэн харуулах болно. Тус киног Хятадын алдарт кино найруулагч Эр Дүншэн удирдаж, киноны үйл явдлын ахуй байдал ба соёл иргэншлийн орчин, нутаг усны зан заншилд нийцүүлэн Өвөр Монголын Шилийнголын Улгайн тал нутгийг гол зураг авалтын газраар тогтоов.
ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны ухуулах хэлтсийн киноны газрын дарга Лань Ди:
- "3000 өнчин хүүхэд Өвөр Монголд ирсэн’ тухай түүхийн сайхан дурсамж нь хэдэн үеийн хүмүүсийн сэтгэлийг догдлуулж, өмнөд умардыг холбосон их хайрыг бичиглэсэн юм. Кино уран сайхны хэлбэрээр энэ түүхийг дахин амилуулах болсон нь маш сайн явдал, тус киноны төлөө хүч хөлсөө урсган, зүрх сэтгэл гарган хичээнгүй ажилласан хүмүүст чин сэтгэлээсээ талархаж байна. Энэхүү эрхэм нандин түүхэн дурсамж өгүүлсэн кино нь эрт нэгэн өдөр үзэгчдийн хүртээл болохыг хүсэж хүлээж байна гэж хэллээ.
Энэхүү кино агуу их эх орны үндэстний эв нэгдэл, бие биедээ анхаарч туслалцсан үнэн бодитой үйл явдлыг зураглах болно. Үүгээр ХКН-ын удирдлага доор хятадын үндэстнүүдийн ард түмэн нэгэн гэр бүлийн ахан дүүс мэт элэг дотно түүхэн уламжлал ба одоогийн төрх байдлыг үзэгч олонд сурталчлах болно.
