Уран зөгнөлт, аймшгийн драмын жүжиг “Булш ухсан тэмдэглэл” 2013 оноос Хятад улсын хэмжээн дэх аялан тоглолтоо эхлүүлсэн бол 9 дүгээр сарын 21-ний 20 цагт Хөххотын Поли улаан театрт тоглогдоно.

“Булш ухсан тэмдэглэл” нь залуу үзэгчдэд уран зөгнөлт ертөнцийг хүргэхийг зорьсон бөгөөд энэхүү зорилгодоо хүрэхийн тулд маш олон мультимедиа технологийн арга барилыг жүжгийн тайзанд ашиглах болно.
Уг жүжгийн найруулагч Лю Фанчи хэлэхдээ: - Жүжгийн нэг үзэгдэл нь зөвхөн хэсэгхэн үйл явдлыг харуулсан цуврал үзэгдэлтэй. Уран бүтээлийн эх ноорогт суурилсан нэгэн төрлийн жүжгийн шинэ хэлбэрийг ашигласан. Энэ нь "Харри Поттер", "Бөгжний эзэн" зэрэг киноны найруулгатай төстэй бөгөөд драмын жүжгийн энэ хэлбэрийг Хятадад анх удаа ашиглаж байна гэжээ.


