solongonews
Хөгжлөөр тааруухан оронд тусалж вакцинжүүлэлтийг хэрэгжүүлнэ
2020-12-17 09:35
Хөгжлөөр тааруухан оронд тусалж вакцинжүүлэлтийг хэрэгжүүлнэ.

    Хятадын Гадаад харилцааны яамны төлөөлөгч Ван Вэньбинь 12-р сарын 15-ны өдөр болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр:

- Хөгжлөөр буурай орнууд, эсвэл зарим хөгжиж буй орнуудын хувьд Хятад улс тусламж үзүүлэх арга хэлбэрээр тусалж, коронавирусийн эсрэг вакцинжуулах боломжийг нэмэгдүүлнэ гэж хэлэв.

Энэтхэгийн өргөн нэвтрүүлгийн компаний сурвалжлагч:

- Хятад улс короновирусийн вакциныг амжилттай үйлдвэрлэсний дараа бусад улс оронд үнэ төлбөргүйгээр хангах уу гэж асуухад Ван Вэньбин:

- Хятадын вакцины судалгаа боловсруулалт дуусч, ашиглалтад орсны дараа нийтийн бүтээгдэхүүн болгож, хөгжиж буй орнуудад вакцины хүртээмжтэй байдал, хямд үнээр олох байдлыг баталгаажуулан, Хятад улсын хувь нэмрийг оруулна гэж Хятадын тал мэдэгдсэн. Хятад улс бол хэлсэндээ хүрдэг орон, бид бодит үйл ажиллагаагаар амлалтаа биелүүлнэ гэж хариуллаа. 

Ван Вэньбинь:

- Өдгөө Хятадын вакцины үйлдвэрүүд судалгаа, хөгжүүлэлтийг түргэсгэн, олон вакцин клиникийн III үе шатны туршилтад хамрагдсан. Хятадын засгийн газар дотоодын компаниудыг олон улсын вакцины судалгаа, хөгжлийн хамтын ажиллагаа явуулахыг идэвхтэй дэмжиж байна. Хятад улс олон салбарт Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, вакцин, дархлаажуулалтын дэлхийн холбоо зэрэгтэй нягт харилцаа холбоо, зохицуулалт хийж байна гэж илэрхийллээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл