
Үмэн уулын гүн дэх Бэйпанжян гүүрэн дээгүүр нийтийн халамжийн 6081 тоот галт тэрэг өнгөрнө

Галт тэрэг шугамын дагуу зогсоход ойролцоох тосгоны оршин суугчид хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдийг галт тэргэнд тээвэрлэн, хот шяньд худалдаалдаг.

Хэй Лунжан дахь Тужиа төмөр замын шугамаар явж байгаа нийтийн халамжийн удаан галт тэрэг

Сычуань мужийн Гуанюань хотоос Шааньсигийн Баожи хүрэх 6064 тоот "Циньлин жижиг галт тэрэг"-нд зорчиж буй нэгэн багш хүүхдүүдэд хичээл зааж байна.

Үйлчлэгч зорчигчид тусална.

Чэнду-Кунмингийн төмөр замын 5633-р галт тэргэнд гэрийн даалгавраа хийж байгаа хүүхдүүд
Дундаж хурд нь цагт 40 км хүрэхгүй, хамгийн бага үнэ нь ердөө 1 юань... 21 муж, өөртөө засах орон, хотын захиргааг хамарсан 81 хос нийтийн халамжийн удаан галт тэрэг уулын гүнд зорчиж, нийт 530 өртөө буудалтай байж, хөдөө орон нутгийн иргэд аялахад тохиромжтой " Автобусны галт тэрэг" болж байна. 2021 онд "Удаан галт тэрэг" улсын хэмжээнд нийт 170 сая зорчигч тээвэрлэж, өмнөх оны мөн үеийнхээс 12.2 хувиар өсч, хөдөө аж ахуйн материалын тээврийн үйлчилгээний баталгааг бэхжүүлж, 720 сая тонн ачаа тээвэрлэн, энэ нь өнгөрсөн жилийн мөн үеэс 3.8 хувиар нэмэгдэж, төлбөрийг 1.48 тэрбум юаниар бууруулсан байна.
Тосгоныхон хот руу жимс ногоо зарж, тосгоны хүүхдүүд хот руу сургуульд сурахаар явж, ах дүү, найз нөхдөө эргэх, ажилдаа явах, харих, эмчээс зөвлөгөө авах зэрэгт туслан "Зах зээлийн автобус", "Сургуулийн автобус" гэх сайхан нэртэй удаан галт тэрэг нь хөдөө орон нутгийн сэргэн мандалтад хувь нэмэр оруулан, хот, хөдөөг холбосон гүүрийг бүтээж байна.
Удаан галт тэрэг амар тайван зорчиж, өндөр хурдны галт тэрэгний хөгжлийг дагаад эх орны минь төмөр замын тээврийг өндөр чанартай хөгжүүлэх гайхамшигт хуудсыг бичсээр байна.
