solongonews
Шинжлэх ухаан технологийн дээд шагналын мөнгөнд өөрчлөлт хийв
2019-01-10 14:59
Шинжлэх ухаан технологийн дээд шагналын мөнгөнд тохируулалт хийв.

Энэ сарын 08-ны өдрийн үдээс өмнө Хятадын Шинжлэх ухаан технологийн шагнал гардуулах арга хэмжээг Бээжин хотноо зохион байгуулсан байна. Тус арга хэмжээний үеэр Хятадын шинжлэх ухаан, технологийн хамгийн дээд шагнал хүртсэн Чянь Чихү, Люй Юүнтань нар Хятадын хүмүүсийн анхаарлын төв болоод байна. Хүмүүс шинжлэх ухаанчдын үзүүлсэн гавьяа зүтгэлийг бишрэн хүндэтгэхийн зэрэгцээ улсын хөгжилд том хувь нэмэр оруулж буй шинжлэх ухаанчид хэдэн юанийн шагналын мөнгө авч байгааг сонирхож байгаа аж.

Хятадын Шинжлэх ухаан, технологийн яам, Сангийн яамны гаргасан "Хятадын үндэсний шинжлэх ухаан технологийн дээд шагналын мөнгөний хэмжээнд тохируулалт хийх тухай мэдэгдэл"-ийн дагуу Хятадын шинжлэх ухаан, технологийн хамгийн дээд шагналын мөнгөний хэмжээ, хуваарилалтын бүтцэд өөрчлөлт хийсэн бөгөөд 20 жилийн хугацаанд анх удаа өөрчлөлт хийсэн явдал болно. Шагналын мөнгө 5 сая юань байсныг 8 сая болгож, бүгдийг нь шагналын эзний хувийн мэдлийн орлого болгосон байна.

Хятадын шинжлэх ухаан, технологийн хамгийн дээд шагналыг 1999 онд бий болгосон бөгөөд шагналын мөнгө 5 сая юань байсныг 500 мянгыг нь шагналын эзэнд өгч, 4.5 саяыг нь шинжлэх ухаан технологийн судалгааны зардал болгодог байсан юм.

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл