solongonews
Ван И Шинэ Зеландын дэд ерөнхий сайд бөгөөд ГХ-ны сайд Петерстэй уулзав
2018-05-25 21:43
Ван И Шинэ Зеландын дэд ерөнхий сайд бөгөөд ГХ-ны сайд Петерстэй уулзав.

ХОУР-гийн мэдээ: 25-нд Бээжинд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, ГХ-ны сайд Ван И Хятадад айлчилж буй Шинэ Зеландын дэд ерөнхий сайд бөгөөд ГХ-ны сайд Петерстэй уулзав.

Ван И: Хятад, Шинэ Зеланд дипломат харилцаа тогтоосон 46 жилийн турш хоёр улсын харилцаа эерэг хөгжлөө баримтлан, хоёр талт хамтын ажиллагаа Хятад болон Барууны хөгжсөн орнуудын харилцааны олон “анхдагч” болж чадсан. Өнөөгийн шинэ нөхцөлд хоёр тал үргэлжлэн бие биенээ хүндэтгэж, эрх тэгш, харилцан ашигтай зарчмыг баримтлан, Хятад, Шинэ Зеландын чөлөөт худалдааны хэлэлцээрийг ажил хэрэг болгон ярилцаж, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны боломжийг улам нэмэгдүүлэх хэрэгтэй. Шинэ Зеландын тал “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцохыг Хятадын тал хүсэж байна гэжээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл