Хятадын Гаалийн ерөнхий газраас нийтэлсэн сүүлийн үеийн тоо баримтад харуулснаар, энэ оны 01-ээс 07-р сард Хятад улс “Бүс ба зам” дагуу орнуудтай хийсэн импорт, экспортын нийт хэмжээ 6 триллион 300 тэрбум юаньд хүрч, 25.5 хувиар нэмэгдэв. Үүнд экспорт 25.3 хувиар нэмэгдэж, импорт 25.7 хувиар нэмэгдсэн байна. Тун саяхан ХКН-ын төв хорооны улс төрийн товчоо хуралдаж тэмдэглэхдээ дээд түвшинд нээлттэй байхыг баримталж, “Бүс ба зам”-ын хамтын байгуулалтыг чансаатай хөгжлийг хэлбэрэлтгүй урагшлуулна гэжээ. Мэргэжилтэн нар үзэхдээ “Бүс ба зам”-ын хамтын ажиллагаа дэлхийн харилцаа холбоог ахиулж, өнөөгийн халдварын нөхцөл дэх дэлхийн эдийн засгийн сэргэлтэд хүчирхэг хөдөлгөгч хүчин сэлбэсэн байна гэжээ.
“Бүс ба зам”-ын хамтын ажиллагааны чухал том төсөл болсны хувьд Хятадын аж ахуйн нэгжээс даан байгуулсан баруун Африкийн орчин үеийн анхны давхар замтай стандарт царигтай төмөр зам буюу Лагос болон Ибадан хотыг холбосон төмөр зам сүүлийн үе арилжааны зориулалтаар ашиглалтад орсон байна. Энэхүү төмөр зам нь Африкийн хамгийн том хот, мөн ч Нигерийн эдийн засгийн төв Лагос болон өмнөд биеийн аж үйлдвэрийн чухал суурин Ибаданыг холбож, Нигерийн өмнөд биеийн зам тээврийн орчныг ихээр сайжруулж, орон нутгийн эдийн засгийн хөгжлийн томоохон судсыг нээсэн байна. Орон нутгийн оршин суугч Сак уг галт тэргэнд суух үе маш их догдолсон байв, тэрээр хэлэхдээ "Нигери, Хятад хоёр орон маш сайн хамтран ажилласан байна. Хятадын тал хамгийн их хүчин чармайлт гаргасан байна. Хятад улс төмөр замтай холбоотой маш олон туршлагаа Нигерид авчрахыг хүсэж байна” гэжээ.
Тоо баримтад харуулснаар энэ оны 01-ээс 07-р сард Хятадын гадаад худалдааны бүсийн хөгжил илүү уялдаа холбоотой болж, "Бүс ба зам" -ын орнуудтай хийсэн гадаад худалдаа 25.5 хувийн өндөр өсөлтөө хэвээр хадгалсан байна. Түүнчлэн энэ оны эхний хагаст Хятад болон “Бүс ба зам” дагуу орнуудын хамтын ажиллагаа тогтвортой ахив. Худалдааны яамны Ерөнхий хэлтсийн захирал Гүө Тин Тин үүнээс өмнө танилцуулахдаа “Эхний хагас жилд “бүс ба зам” орнуудад хийсэн банк санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалт 62 тэрбум юаньд хүрч, 8.6 хувиар нэмэгдэн, бүх Хятадын гадаадад оруулсан хөрөнгө оруулалтад эзлэх хэмжээ 17.8 хувиар дээшлэв. Зам дагуу орнуудтай гэрээ байгуулсан төслүүдийн эргэлт 254 тэрбум 670 сая юаньд хүрч, бүх Хятадын гадаад гэрээт төслүүдийн 57.9 хувийг эзэлж байна. Хилийн чанад дахь төслүүд болон аж үйлдвэрийн паркын бүтээн байгуулалт тогтвортой ахиж, Хятад Беларусийн аж үйлдвэрийн паркт 71 аж ахуйн нэгж оршин суурьшиж, Жакарта-Бандунгийн хурдны төмөр зам, Унгар-Сербийн төмөр зам, Коломбо боомт зэрэг төсөл нааштай ахиц олсон байна” гэжээ.
Сүүлийн хэдэн сарын турш Дельта хувилбарын илэрч байгаа байдал ширүүсч, шинэ коронавирусийн уушгины халдвар үргэлжлэн дэлгэрсээр байна. Иймэрхүү нөхцөлд Хятад Европын галт тэрэгний ээлж удаа ер бусаар нэмэгдэж, ганц сард нэвтэрсэн ээлж удаагийн тоо шинэ амжилт тогтоосон байна. Энэ оны эхний хагаст Хятад Европын хооронд нэвтэрсэн галт тэрэгний ээлж удаагийн тоо 7300-д хүрч, өнгөрсний мөн үеэс 43%-иар нэмэгдэж, нийт 701,000 TEU бараа тээвэрлэж, халдварын эсрэг нийт 96,000 тонн эд материал тээвэрлэсэн байна.
Ингэснээр барахгүй галт тэрэг шинээр нэвтэрснээр, маш олон тулгамдсан асуудлыг зохицуулсан байна. “Шанхайн хамтын ажиллагааны хурдны шугам”-ын Чиндаогоос Душанбе хүрэх олон улсын анхны галт тэрэг энэ оны сүүлийн хагаст нэвтэрсэн байна, Бүгд Найрамдах Тажикистан Улсаас БНХАУ -д суугаа Элчин сайд Саидзода Зохир үзэхдээ: энэ ээлжийн галт тэрэг нь Тажикистан Хятад хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг ахиулахад идэвхтэй нөлөө авчрах болно гэжээ.
Тэрээр хэлэхдээ “Энэ ээлжийн галт тэрэг нэвтэрсэн нь чухал ач холбогдолтой хэмээн үзэж байна, онцгойлон "Бүс ба зам"-ын хүрээнд зам дагуух нэн олон орон ачааны галт тэргээр дамжин нягт холбоотой байх болно. Өнөөдрийн энэ ээлжийн галт тэрэг нь Тажикистан Хятад хоёр орны эдийн засаг худалдааны салбарын хамтын ажиллагаа гүнзгийрч байгааг харуулав, хойшид Тажикистаны улс ардын аж ахуйг хурдтай сэргээн хөгжүүлэх болно гэдэгт итгэж байна” гэжээ.
“Бүс ба зам”-ын санаачилгыг дурдсан 8 жилийн турш, дэлхийн олон оронд маш том боломж болон ашиг авчирч, Хятадын талтай “Бүс ба зам”-ын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан түнш орнуудын тоо 140-д хүрсэн байна. Хятад болон “Бүс ба зам”-ын хамтын ажиллагааны түншүүдийн худалдааны нийт хэмжээ 9 триллион 200 тэрбум гаруй ам долларт хүрч, Хятадын аж ахуйн нэгжээс холбогдох оронд оруулсан шууд хөрөнгө оруулалт нийтдээ 130 тэрбум гаруй ам долларт хүрсэн байна. Яриангүй “Бүс ба зам” нь нэгэнт өнөөгийн дэлхий дэх цар хүрээгээр хамгийн өргөн, хэмжээгээр хамгийн том олон улсын хамтын ажиллагааны индэр болсон байна.
Бразилын гадаад эдийн засаг худалдааны сайд асан хатагтай Празерес саяхан хэлэхдээ “Бүс ба зам”-ын хамтын ажиллагааны санаачилга нь өнөөгийн нөхцөл дэх эдийн засгийн сэргэлтэд маш чухал юм гэжээ.
Тэрээр хэлэхдээ “Бүс ба зам"-ын санаачилга эдийн засгийн хөгжлийг ахиулж чадна. Улс орны хувьд дэд бүтэц болон харилцан холболтод хөрөнгө оруулах нь салбар дамнасан бодит ач холбогдолтой юм. Тэр нь адил бус салбар болон эдийн засгийн адил бус ажиллагаанд тусалж, улс орныг халдварын байдлаас сэргээхэд туслах болно” гэжээ.
Саяхан ХКН-ын төв хорооны улс төрийн товчоо хуралдаж, эдийн засгийн өнөөгийн байдал болон эдийн засгийн ажлыг задлан судалж, сүүлийн хагас жилийн эдийн засгийн хөгжлийн хөг хэмнэлийг зохицуулсан байна. Хурлаас дурдахдаа “Бүс ба зам”-ын хамтын байгуулалтыг чансаатай хөгжлийг хэлбэрэлтгүй урагшлуулна гэжээ. Гаднынхан үзэхдээ "Хятад улсад халдвараас тогтвортой хамгаалан хянаж байгаа байдал болон томоохон зах зээл нь олон орны хөрөнгө оруулагчдыг хүчтэй татаж, энэ нь бас дэлхийн эдийн засгийн сэргэлт, “Бүс ба зам”-ын чансаатай хөгжлийг ахиулах үүрэг гүйцэтгэж байна" гэжээ.
