solongonews
Ши. Мүрэн зургаан ном гаргав
2018-09-25 12:19
Орчин үеийн эмэгтэй яруу найрагч, зохиолч, зураач Ши. Мүрний ”Хайрханд бичсэн 21 захидал”, ”Зүүдэнд хоногшсон нутаг”, ”Монгол хэлний хичээл”, ”Шүлгийн гүнд”, ”Зүүдэнд хоногшсон нутаг” (Хятад хэвлэл), ”Монгол хэлний хичээл” (Хятад хэвлэл) гэх зургаан ном уншигчидтай уулзлаа.

Анх удаагаа түүний зохион бүтээл хятад, монгол хоёр хэлээр Хятад улсын хэмжээнд хэвлэгдэн тараагдаж байгаа аж. Ши. Мүрэн монгол хүн. Аавын нутаг Өвөр Монгол, өөрөө Сьчуань мужид төрж өссөн ч Хонконг, Тайванд амьдарсан байна. Тосон зургийн мэргэжилтэй тэрээр улсын дотоод гадаадад арав гаруй удаа хувь хүний бие даасан зургийн үзэсгэлэнгээ гаргаж, яруу найраг, найраглал, зургийн ном зэрэг 50 гаруй ном гаргажээ. Түүний яруу найраг олон хэл дээр орчуулагдан дэлхийн хүмүүсийн хүртээл болжээ.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Амьдрал гарагийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл