solongonews
RCEP-ийг иж бүрэн, чанартай хэрэгжүүлэхийн тулд бүх талтай хамтран ажиллана
2024-01-11 13:36
RCEP-ийг иж бүрэн, чанартай хэрэгжүүлэхийн тулд бүх талтай үргэлжлүүлэн хамтран ажиллана.

        2024 оны 01-р сарын 01-ний өдөр, бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэл хүчин төгөлдөр болсны хоёр жилийн ой тохиож байна. ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 10-ны өдөр ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ "Дэлхийн хамгийн том чөлөөт худалдааны бүс илүү их ногдол ашиг хуваарилахын тулд RCEP-ийг иж бүрэн, чанартай хэрэгжүүлэхийн төлөө бүх талуудтай үргэлжлүүлэн чармайхад Хятад улс бэлэн байна" гэсэн бол мөн Мао Нин холбогдох асуултад хариулахдаа "RCEP бол бүс нутгийн интеграцчлалын чухал амжилт бөгөөд бүс нутгийн орнууд хөгжлийн боломжоо хуваалцаж байгаагийн тод жишээ юм. RCEP хэрэгжиж эхэлснээс хойших хоёр жилийн хугацаанд бүс нутгийн худалдааны зардал мэдэгдэхүйц буурч, аж үйлдвэр, нийлүүлэлтийн сүлжээнүүд хоорондоо нягт уялдаатай болж, оролцогчдод бодит үр өгөөжөө өгсөн байна. Хятад улс RCEP-ийн хамгийн том эдийн засагтай орон болохын хувьд нээлттэй хөгжлийн үзэл баримтлалыг баримталж, RCEP-ийг чанартай хэрэгжүүлэхийг дэмжсээр ирсэн юм. Хятад улс АСЕАН-ы гишүүн бус орнуудаас хамгийн түрүүнд хэлэлцээрийг баталж дуусгаж, зах зээлээ нээх амлалтаа бүрэн хэрэгжүүлж, тарифын хөнгөлөлтийг үргэлжлүүлэн дэмжсэн нь бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн өсөлтөд эерэг үүрэг гүйцэтгэж, гишүүн орнуудын бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх боломжийг олгосон юм.  2023 оны эхний 11-р сард Хятадын Тайланд, Вьетнам зэрэг RCEP-ийн гишүүн орнуудаас импортолсон шинэ дурианы хэмжээ 46 тэрбум 610 сая юаньд хүрч, 2021 оныхоос 1.7 дахин их байна" гэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл