Их Британийн Засгийн газар 28-ны өдөр мэдэгдэхдээ: Иргэдийнхээ амь насыг авран, цар тахлыг эртхэн ялан давахын тулд холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг цуврал арга хэмжээ авч, аюулгүй байдлыг баталгаатай, үр дүнтэй болох нь тогтоогдсон шинэ төрлийн коронавирусний вакцинд хяналт шалгалтын газраас түр зөвшөөрөл олгохыг дэмжинэ гэжээ.
Өнөөгийн байдлаар ямар нэгэн вакциныг Их Британид ашиглахад мөн л Европын Эм бэлдмэлийн хяналт удирдлагын газрын зөвшөөрлийг авах шаардлагатай хэвээр байна. Харин Их Британийн Засгийн газар мөн өдөр мэдэгдэл гаргаж: Цар тахлын өнөөгийн нөхцөл байдлыг бодолцон 2021 оноос өмнө шинэ төрлийн коронавирусний вакцин клиник туршилтаар аюулгүй байдлын баталгаа, чанарын стандарт зэрэг шаардлагыг хангах юм бол Их Британийн Эм бэлдмэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүний хяналт шалгалтын газраас бүтээгдэхүүний "бүрэн" лицензийг авахаас өмнө яаралтай ашиглах зөвшөөрөл олгоно. Гэхдээ энэ нь зөвхөн “Олон нийтийн эрүүл мэндийн хүчтэй шалтгаан”-ы хүрээн авч буй “Эцсийн арга хэмжээ” юм гэжээ.
Өнөөгийн байдлаар Оксфордын их сургууль, Империал коллеж, Кембрижийн их сургууль зэрэг байгууллага Засгийн газрын хөрөнгөөр шинэ төрлийн коронавирусний вакциныг судалж бүтээх төслийг хэрэгжүүлж буй бөгөөд эдгээрээс хоёр сургуулийнх нь судалж бүтээсэн вакцин клиник туршилтын үе шатандаа явж байна.
