solongonews
Хятад сансарт хоёр дахь үеийн тутаргын үр суулгацыг амжилттай суулгав
2021-03-17 16:25
Хятад сансарт хоёр дахь үеийн тутаргын үр суулгацыг амжилттай суулгав

Чан-Э 5 дээр ачаалан сансарт авч гарсан1500 орчим тутаргыг үр суулгацыг амжилттай суулгасан байна. Хуананий Хөдөө аж ахуйн их сургуулийн хүлэмжид нялх ногоон суулгацууд жигдрэн ургаж байх бөгөөд эдгээр суулгацыг сарын дараа тариалангийн талбайд тариалахаар төлөвлөж байна.

Энэхүү 40 грамм "Сансар"-ын тутаргын үр суулгац өнгөрсөн жилийн 11 дүгээр сард Чан-Э 5 дээр Саран дээр газардаж, 23 хоног, 760 мянган км "сарыг тойрон" аялсаны дараа, Хуананий Хөдөө аж ахуйн их сургуулийн Үндэсний ургамалын сансрын үүлдрийн инженерийн технологийн судалгааны төвд авчран тариалжээ.

Энэ бүлэг тутаргын үрийг "Сансарын хоёр дахь үеийн үр суулгац" гэж нэрлэж болох бөгөөд эхний ээлжийн үр суулгацыг тус тус "Huahang 31" ба "Hanghui 1508" хүлэгт бойжуулж байжээ. Өнгөрсөн үеэс ялгарах зүйл нь сарны эргэн тойрон дахь дэлхийн өвөрмөц сансрын мутагенезийн судалгаа бөгөөд тутаргын үрийг анх алс сансарт ачаалсан амжилтад хүрсэн явдал юм. Мөн микрогравитаци, нарны толбо зэрэг онцгой орчныг дамжин өнгөрөх болохоор тутаргын үрийн генетикийн хэлбэлзэлд чухал нөлөөтэй гэж Хуананий Хөдөө аж ахуйн их сургуулийн Үндэсний ургамлын сансрын үүлдрийн инженерийн технологийн судалгааны төвийн эрхлэгч Чэнь Жичян хэллээ.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл