solongonews
Хятад улс дэлхий дахинтай хамтдаа хожно
2022-02-17 16:22
Хятад улс дэлхий дахинтай хамтдаа хожно

    Хятад улс 2001 оны 12-р сарын 11-нд Дэлхийн худалдааны байгууллагад (ДХБ) албан ёсоор 143 дахь гишүүнээр элсэв. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Хятадын эдийн засгийн нийт хэмжээ дэлхийн зургаа дахь байрнаас хоёрдугаар байранд жагсаж, бараа бүтээгдэхүүний худалдаа зургаагаас нэгдүгээрт, үйлчилгээний худалдаа арван нэгээс хоёрдугаарт жагсан, ашиглалт гадаадын хөрөнгийн хэмжээ тогтвортой өсөв. Ийнхүү Хятад улс нэгдүгээр байранд орж, гадаадын шууд хөрөнгө оруулалт дэлхийд хорин зургаадугаар байрнаас нэгдүгээр байранд орсон байна.

                   Нээлттэй байлгах амлалтаа давуулан биелүүлэв

Энэ оны 06-р сард Хятадын Гаалийн импортын гаалийн бүрдүүлэлтийн нийт зарцуулсан хугацаа 36.7 цаг болж, 2017 оныхоос 62.3 хувиар буурчээ. 07-р сард импорт, экспортод шалгуулах зохицуулалтын баримт бичгийн тоо 2018 онд 86 байсан бол 41 болж, 52.3 хувиар буурсан байна. Хятад улсаас ДХБ-ын "Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр"-т заасан төрөл бүрийн арга хэмжээний хэрэгжүүлэлт 100 хувьд хүрсэн байна. 12-р сарын 09-ний өдөр Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн Хятадын худалдааг хөнгөвчлөх тухай тодорхой тоо баримт гаргаж, Хятадын худалдааг хөнгөвчлөх арга хэмжээний тал дахь ололт амжилтыг танилцуулав.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Хятад улс ДХБ-ын амлалтаа бүрэн биелүүлээд зогсохгүй олон салбарт даалгавраа хэтрүүлэн биелүүлсэн байдаг.

   Тарифын хувьд 2010 онд татварыг хөнгөлөх холбогдох амлалтууд биелэгдэж, нийт барааны импортын тарифын дундаж түвшин 2001 онд 15,3 хувь байсан бол 2010 онд 9,8 хувь болж буурсан байна. Цаашид бие даан татвар бууруулсны дараа 2021 онд Хятадын импортын нийт татвар 7.4 хувьд хүрнэ. Энэ түвшин нь ДХБ-ын хөгжиж буй гишүүн орнуудын дунджаас доогуур, хөгжингүй гишүүн орнуудын төвшинтэй ойролцоо байгаа юм.

            Улсын дотоод, гадаадын аж ахуйн нэгжүүдэд ашиг олгов

Хятад улс аж үйлдвэрийн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтад тавьсан хязгаарлалтыг үндсэндээ цуцалж, үрийн аж үйлдвэр зэрэг хөдөө аж ахуйн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг нэвтрүүлэх хязгаарлалтыг зөөлрүүлж, санхүү, харилцаа холбоо, барилга, түгээлт, аялал жуулчлал, тээвэр зэрэг үйлчилгээний салбарыг үргэлжлүүлэн нээлттэй өргөжүүлсээр байна. ДХБ-ын ангилалд багтсан 160 дэд салбараас Хятад улс бараг 120 салбараа нээсэн байна. Үүгээр ч зогсохгүй Хятад улс мөн сөрөг жагсаалт хэлбэрээр гадаадын хөрөнгө оруулалтад нэвтрэх хязгаарлалтыг цогцоор нь зохицуулж чадсан байна. Сөрөг жагсаалт нь 2013 онд Шанхайн туршилтын чөлөөт худалдааны бүсэд 190 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн байсан бол 2020 онд улсын хэмжээнд 33 нэр төрөл ба туршилтын чөлөөт худалдааны бүсэд 30 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн болж, Хайнанийн чөлөөт худалдааны боомтын жагсаалтад зөвхөн 27 нэр төрөл л болсон байна.

   ДХБ-ын дүрэмд нийцүүлэх тухайд Хятадын төв засгийн газар 2300 гаруй хууль тогтоомж, орон нутгийн засаг захиргаа 190 мянга гаруй хууль тогтоомжийг тус тус хянан шийдвэрлэж, ДХБ-ын дүрэм журамд нийцсэн хууль эрх зүй, зохицуулалт, бодлогын тогтолцоог бүрдүүлж чадсан бөгөөд зах зээл ба нийгмийн эрч хүчийг нэмэгдүүлсэн байна.

        Улсын дотоод, гадаадын олон аж ахуйн нэгжүүдэд ашиг хүртээнэ

Хятад улс ДХБ-д элссэнээр олгосон асар их ногдол ашиг нь Хятадын аж ахуйн нэгжийн хурдтай өсөлтийг дэмжээд зогсохгүй, гадаадын аж ахуйн нэгжүүдийн хувьд ховорхон бизнес боломж болсон юм. JD.com группын дэд ерөнхийлөгч Хан Руй:

- ДХБ-д элссэний дараа импортын бараа улам бүр нэмэгдсээр байгаа нь оршин суугчдын хэрэглээний ерөнхий түвшинг дээшлүүлсний зэрэгцээ улсын дотоодын худалдаачидтай харилцан нөхөж харилцан өрсөлдөх нь нийлүүлэлтийн талын чанар, үр ашгийг дээшлүүлсэн байна. Хятадын хэт том зах зээл улам боловсронгуй болж, JD.com зэрэг худалдаа, худалдааны түгээлтийн компаниудад асар том боломж олгож байна.

   Дэлхийн ложистикийн аварга GLP нь одоо Хятадын 68 бүс нутагт 47 сая квадрат метр талбай бүхий орчин үеийн логистикийн дэд бүтцийг зах зээлийн хөрөнгө оруулалт ба хөгжүүлэлт хийж байгаа юм. GLP-ийн БНХАУ-ын Гүйцэтгэх дэд дарга Жүгэ Вэньжин:

- Ирээдүйд GLP нь дэд бүтцийн үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, ашиглалтаар дамжуулан илүү их ялалтын орон зайг бий болгох болно гэж хэлэв.

 Тоо баримтаас үзвэл 2001-2020 онд Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн 11.1 их наяд юаниас 101.6 их наяд юаньд хүрч, дэлхийн эдийн засагт эзлэх хувь дөрвөн хувиас 17.4 хувьд хүрэв. Хятадын гадаад хөрөнгийн бодит хэрэглээ 2001 онд (банк, үнэт цаас, даатгалын салбарыг оролцуулалгүйгээр) 388 тэрбум юань байсан бол 2020 онд 999 тэрбум 980 сая юань болж, 157.7 хувиар нэмэгдэж, энэ онд нэг их наяд юань давах төлөвтэй байна.

            Нээлттэй байдлаа тасралтгүй өргөжүүлнэ  

Саяхан Хятадад суугаа гадаадын элчин сайд нар шууд нэвтрүүлгээр бараа худалдаж "гялс дууссан" тухай мэдээлэл халуун яриа болж байлаа. Үүний цаана Хятадын өсөн нэмэгдэж буй асар их эрэлт болон тасралтгүй нээгдэж байгаа хурдац болох юм.

“Одоогийн байдлаар дэлхийн хэрэглээний шинэчлэл нь өндөр чанартай, хувийн хэвшлийн чиг хандлагыг харуулж байна. Нэг талаас үзвэл, гадаадын өндөр чанартай брэндүүдийг дотоодын залуу хэрэглэгчид сайнаар хүлээн авч байгаа бол нөгөө талаас Хятадын илүү шинэлэг брэндүүдийн дэлхийд өрсөлдөх чадвар бас нэмэгдэж байгаа юм.” Suning.Com-ын холбогдох албаны хүн:

-  Энэ жилээс эхлэн тус компани Германы BSH, Америкийн A•O•Smith, Өмнөд Солонгосын Самсунг зэрэг улс дамнасан компаниудтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, инноваци, хөгжлийн хамтын ажиллагааны орон зайг хамтран хөгжүүлэх болно гэж хэлэв.

  Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Хятад улс ДХБ-ын амлалтаа бүрэн биелүүлж, нээлттэй байдлаа тасралтгүй өргөжүүлэн, өөрийн гэсэн тогтвортой хөгжлөөр дэлхийн эдийн засгийн өсөлтийн "эрчим хүчний эх үүсвэр" ба "тогтворжуулагч" болно гэж Дэлхийн худалдааны байгууллагыг судлах Хятадын нийгэмлэгийн дэд дарга Хүө Жяньгүө үзэж байна. ДХБ-д элссэнээс хойших 20 жилийн хугацаанд Хятад улсын гаргасан томоохон амжилт нь Хятад улс эдийн засгийн даяаршлын боломжийг ашиглан санаачилга гаргаж, бүх талаараа нээлттэй болж, дэлхийн эдийн засагт гүн гүнзгий нэвтэрсэн хөгжлийн ололт юм. Мөн нээлттэй, хүртээмжтэй, дүрэм журамд суурилсан олон талт худалдааны тогтолцоог тууштай хадгалах чухал ургац болно. Цаашид Хятад улс эдийн засгийн нээлттэй хөгжлийн замаар тууштай явж, өөрийн эдийн засгийн өсөлтийн эрч хүч, эрүүл тогтвортой хөгжлөөрөө олон улсын өрсөлдөөнд ялалт байгуулах ёстой.

  Ирээдүйг харахад Дэлхийн худалдааны байгууллага нь Хятад улсын хувьд нээлттэй байдлаа өргөтгөх чухал тавцан болох юм. "Хятадын засгийн газар ДХБ-ыг үндэс болгон олон талт худалдааны тогтолцоог тууштай дэмжин, олон талт худалдааны тогтолцоог олон улсын дүрэм журам боловсруулах гол суваг болох статусыг хэвээр хадгалж, ДХБ-ын шинэчлэлд идэвхтэй оролцох ба хөгжиж буй орнуудын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалан, ДХБ илүү их үүрэг гүйцэтгэхийг дэмжих, олон талт худалдааны тогтолцоог хүртээмжтэй хөгжүүлэхийг дэмжинэ гэж Гао Фэн хэлсэн байна.

Зохиогч: ВАН ЖЮНЬЛИН
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл