Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 10-р сарын 19-нд Ахмад Наваф Ахмед Аль-Сабах руу баярын захилгаан илгээж, Кувейт улсын ерөнхий сайдаар томилогдсонд нь баяр хүргэжээ.
Ли Кэчян "Хятад, Кувейтийн уламжлалт найрамдал гүнзгий байна. Кувейт бол БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон арабын булангийн анхны улс юм. 51 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш Хятад-Кувейтийн харилцаа эрүүл, тогтвортой хөгжиж, улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй бэхжиж, төрөл бүрийн салбарт прагматик хамтын ажиллагаа улам бүр урагшилсаар байна. Хятад-Кувейтийн харилцааг хөгжүүлэхэд Хятадын Засгийн газар ихээхэн ач холбогдол өгч, Кувейт улстай хамтран Хятад-Кувейтийн стратегийн түншлэлийн шинэ ахиц дэвшлийг ахиулахад бэлэн байна" гэжээ.
