Өнөөдөр буюу 2018 оны 10-р сарын 01 бол БНХАУ байгуулагдсаны 69 жилийн ойн баяр болно. Төрийн далбаа мандуулж, төрийн дуулал эгшиглүүлэн, тоглолт сонирхон, ургацын баяраа тэмдэглэн, Хятадын газар бүрийн иргэд өөрийн хэлбэрээрээ эх орныхоо төрсөн өдрийн баярыг тэмдэглэв.

Үүрийн 06:00 цагийн үед Хятадын ардын чөлөөлөх армийн ёслолын цэрэг Жин Шүйчяо гүүрээр өнгөрч, төрийн далбааг хамгаалан Тянь Ань Мэн талбайд төрийн далбаа мандуулав.
Төрийн дуулал эгшиглэн, даван хошуут улаан туг тэнгэрт намирав. Тал бүрээс хүрэлцэн ирсэн ард иргэд энэхүү баярыг хамтдаа тэмдэглэв.

10-р сарын 01-ний өдрийн үдээс өмнө Бээжингийн олон улсын аялал жуулчлалын XX наадам албан ёсоор нээгдэв. Гадаад дотоодын 30 гаруй урлагийн чуулга Бээжингийн олимпын паркт үзэгчдэд тоглолтоо хүргэв.

Үндэсний баярын үеэр Хятадын олон хотод баярын уур амьсгалаар дүүрэн байна. Бээжин, Шэньжэнь, Ханжөү, Харбин, Шямэнь зэрэг хот "Эх орон тандаа хайртай" гэсэн сэдэвт гэрлийн цэнгүүн зохиож, шөнийн хотыг олон өнгийн гэрлээ чимсэн байна.

Хятадын хөдөө тосгонууд үндэсний баярын энэ үеэр элбэг ургац тосож суугаа баярт мөч тохиож байна. Жянши мужийн Лүши саяны Иньхэ суурины тариачид спортын наадам зохиож, үндэсний баяраа тэмдэглэсэн байна. Тэд 4 дэх жилдээ энэ наадмыг зохиож байгаа бөгөөд 12 спортын төрлийн наадам нийт 1000 гаруй тариачид оролцжээ.
