Амралтын сүүлийн өдөр төмөр замын ачаалал их байна
2016-10-07 21:43
Өнөөдөр Хятад улсын Улсын баярын амралтын долоо хоногийн хамгийн сүүлийн өдөр учир аяллын замаас ар гэрээ зорьсон хүмүүс буцаж байна.

Энэ сарын долооны өдөр төмөр замын ачаалал буцан ирэх зорчигчдын хөлд дарагдаж, хамгийн оргил үедээ ороод байна. Хятадын төмөр замаар давхардсан тоогоор 12 сая 570 мянга гаруй зорчигчид тээвэрлэж, 659 галт тэрэг нэмж ажиллуулах төлөвтэй байна. 9-р сарын 30-ны өдрөөс бүх Хятадын төмөр замаар тээвэрлэсэн зорчигчдын тоо 8 өдөр дараалан давхардсан тоогоор 10 саяас давжээ. Энэ оны үндэсний баярын амралтаар бүх Хятадын төмөр замын тээвэрлэлт давхардсан тоогоор 108 саяд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс давхардсан тоогоор 9 сая 200 мянга гаруйгаар нэмэгдсэн нь өмнөхөөс 9.3 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд түүхэн шинэ амжилт тогтоох төлөвтэй байна.
Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх
