
Амаржих газарт эмч нар төрсөн эхчүүдийг ангир уургаараа сайн хөхүүл гэж зөвлөдөг. Энэ нь ч цаашаа маш чухал ач холбогдолтой аж. Ангир уургаа сайн хөхүүлж хөхөө сулласаны дараа сүү орох эхэлдэг байна. Хэрэв анхнаасаа л сайн хөхүүлж уургаа суллахгүй бол сүү орох явц удааширна гэсэн үг.
Шинжлэх ухаанаар ч тэр савнаас эхэс ховхорч гадагшилсан л бол хөхөнд сүү орох үйл явц эхэлдэгийг баталжээ. Тэгэхээр хагалгаагаар ч бай өөрөөрөө ч бай төрсөн бүх эхчүүдэд сүү орох явц адил явагддаг гэсэн үг. Гол нь хүүхдээ маш сайн залхууралгүй хөхүүлж байвал сүү оролт улам нэмэгдэнэ. Үүнээс гадна эх нь хоол ундаа сайн идэж , сайн амарч, сэтгэл санаагаар тайван байхаар дээрэхээс дутахааргүй ач холбогдолтой юм.
Монгол хатагтай
