solongonews
АНЭУ-д ”Хаврын вакцины үйл ажиллагаа” зохион байгуулах асуудлаар хэлэлцэв
2021-03-30 12:06
АНЭУ-д ”Хаврын вакцины үйл ажиллагаа” зохион байгуулах вакцинжуулалтын газар байгуулах асуудлаар Хятад, Араб хэлэлцэв.

    Орон нутгийн цагаар 03-р сарын 28-ны өдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Абу Дабид АНЭУ-ын Гадаад харилцааны сайд Абдуллахтай хэлэлцээр хийв.

Ван И:

- Хятадын Засгийн газар хилийн чанад дахь иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд маш их анхаарч байна. Нөхцөл боломж, хүсэл эрмэлзэлтэй улс орнуудад "Хаврын вакцины үйл ажиллагаа"-ны хүрээн дэх вакцинжуулалтын цэгүүд байгуулж, тухайн орны эргэн тойронд оршин амьдарч байгаа Хятад иргэдийг вакцинжуулахыг хүсэж байна гэж хэллээ.

Абдуллах:

- БНХАУ-ын стратегийн түншийн хувьд бид Хятадын талын энэхүү санаачилгыг дэмжиж байна. Араб болон хөрш зэргэлдээ улс орнуудад байгаа хятад иргэдийн вакцинжуулалтад дэмжлэг үзүүлэх зорилгоор АНЭУ-д Хятадын вакцинжуулалтын цэгүүдийг байгуулахад бэлэн байна. Мөн Хятадтай холбогдох хамтын ажиллагааны механизмыг нарийвчлан хэлэлцэх хүсэлтэй байна гэж хэлсэн байна.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл