solongonews
Ирэх 20 жилд Ази Номхон далайн бүс нутаг агаарын тээврийн салбарын томоохон зах зээл байх болно
2016-02-17 10:06
Ази Номхон далайн бүс нутаг агаарын тээврийн салбарын томоохон зах зээл

16-нд Эйрбус компанийн төлөөлөгч Сингапурын агаарын тээврийн үзэсгэлэнд хэлэхдээ, ирэх 20 жилд, Ази Номхон далайн бүс нутаг мөн л агаарын тээврийн салбарын эрчтэй зах зээл болох бөгөөд шинэ хэлбэрийн нисэх онгоцыг голцуу импортоор оруулах болно гэжээ.

Мөн өдрийн мэдээ нийтлэх хуралд, Эйрбус компанийн ерөнхий захирал Брегиер: 2015 онд, Эйрбус компани шууд худалдах болон түрээслүүлэх хэлбэрээр Ази Номхон далайн 40 гаруй оронд 282 ширхэг шинэ нисэх онгоц нийлүүлсэн бөгөөд энэ нь нийт хэмжээний 44 хувийг эзэлж, Ази Номхон далайн бүс нутаг Эйрбус компанид ямар чухал байгааг бүрэн хариулсан гэжээ.

Эйрбус компанийн зорчигч тээврийн хэлтсийн захирал сүүлийн үеийн агаарын тээврийн зах зээлийн тухай төсөөлж хэлэхдээ, ирэх 20 жилд Ази Номхон далайн бүс нутгийн зорчигч тээвэр жилд дунджаар 5.6 хувиар өсөж, 12810 шинэ нисэх онгоц хэрэгцээтэй болох бөгөөд үүний өртөг нь 2 триллион ам.долларт хүрч, тухайн үеийн дэлхийн шинэ нисэх онгоцны бүх эрэлт хэрэгцээний 40 хувьд хүрнэ гэжээ.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : china.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл