
Засгийн газрын ажлын тайлан нь бүх салбарыг хамруулсан бөгөөд цаг төр, нийгмийн өнөөгийн байдалд үнэн бодитой анализ хийж, төсөл төлөвлөлтөө тодорхойлсон байна гэдэгт санал нэгджээ.
Бү Шяолинь төлөөлөгчидтэй санал бодлоо солилцож, Бугат хотын бүх салбарын ажилд өндөр үнэлгээ өгчээ. Тэрбээр хэлэхдээ, өнгөрсөн 5 жилийн хөгжилд бага бус хүндрэл бэрхшээл тулгамдсан бөгөөд энэ нь өнгөрснөөс бүр давсан байна. Гэвч бид тус хүндрэл бэрхшээлийг ялан туулж, нийгмийн бүх салбарын хөгжилд амжилт гаргажээ. Үүний үндэс суурь нь дарга Ши Жиньпиний Шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социалист байгууллын үзэл санаагаар удирдуулсанд байгаа юм. Бид дарга Ши Жиньпиний Шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социалист байгууллын үзэл санааны чухал чанар, байр суурь, агуулга, шаардлага зэргийг гүнзгий ойлгох хэрэгтэй гэжээ.
Тэрбээр хэлэхдээ, Бугат хот нь дээд түвшний хөгжлийг түлхүү ахиулахад нөхцөл бүрдүүлсний дагуу үүрэг хариуцлагатай байж, хөгжлөө шинэчилж, бүтцээ шилдэг болгож, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Цаг үеийн хөгжлийн боломжийг ашиглан өөрийгөө хөгжүүлж, өөрчлөлт, нээлтийн ойлголтоо дээшлүүлж, тогтолцоо, механизмын бэрхшээлийг ялан давж, хөгжлийн орон зайгаа тэлэх хэрэгтэй гэжээ.
Тэрээр мөн Бугат хотын үүх түүх, үндэстний соёл, боловсрол зэрэг салбарын шилдэг уламжлалаа бадруулж, соёл иргэншилтэй нийгмийг бүтээн байгуулж, соёл иргэншилтэй Өвөр Монголыг бүтээн байгуулахад өөрийн хүчин зүтгэлээ оруулах хэрэгтэй гэжээ.
